Б.Баярмагнай: Сумдууд шилжин ирж байгаа хүмүүст таатай амьдрах боломжийг санал болгож байна

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

19 05сар 2024
Нийгэм 596

Б.Баярмагнай: Сумдууд шилжин ирж байгаа хүмүүст таатай амьдрах боломжийг санал болгож байна

Монгол Улсын Засгийн газрын Хөдөөгийн сэргэлт бодлогын хүрээнд “Нээлттэй Дорноговь” чуулган Дорноговь аймагт болж байгаа билээ. 

Уг чуулганд Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай оролцсон юм. Тэрбээр “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд нийслэл Улаанбаатар хоттой дүйцэх дагуул хотуудыг байгуулах, бүсчилсэн хөгжлийн бодлогыг Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд их бүтээн байгуулалтын төслүүдтэй уялдуулан дахин тодорхойлох, аймгийн төвүүдийг бие даасан хот болгон хөгжүүлэх, орон нутаг төсвийн орлогоо бие даан бүрдүүлэх санхүү, эдийн засгийн боломжийг нээх зорилтууд дэвшүүлсэн.

. Бусад аймгуудыг өөрсдийн төсвөө бүрдүүлэх боломжийг Монгол улсын Засгийн газар олгож байгаа.

Дорноговь аймагт 12 мянган ажлын байр бэлэн байна гэдгээ өнөөдөр танилцуулж байна. Аймаг гэхээс илүү сумдууд хүртэл шилжин ирж байгаа хүмүүст таатай амьдрах боломжийг санал болгож байна. Орон нутагт олон асуудал байгаа ч өөрсдөө бие даан шийдэх тал дээр анхаарч ажиллаж байгаа нь давуу тал юм хэмээн ярьлаа. 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх