🔴Рецедивүүд концессын гэрээнээс татгалзуулах зорилгоор Хятад иргэнд хутга тулган, хуурамч гэрээнд гарын үсэг зуруулжээ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

17 05сар 2024
Хэрэг зөрчил 2343

🔴Рецедивүүд концессын гэрээнээс татгалзуулах зорилгоор Хятад иргэнд хутга тулган, хуурамч гэрээнд гарын үсэг зуруулжээ

НЦУГ-аас өмнө нь удаа дараа ял шийтгэл эдэлж байсан этгээдүүдийн гэмт хэргийн талаар мэдээлэл хийж байна.

Эрүүгийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Т.Сүхболд:

-Урьд өмнө удаа дараа ял шийтгэл эдэлж байсан этгээдүүд нь Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын хөрөнгө оруулагч нартай харилцаа холбоо тогтоож, тэдгээрийн захиалгаар тухайн этгээдүүдтэй ижил төрлийн бизнес эрхэлдэг болон өр төлбөртэй этгээдүүдийг зэвсэг ашиглан айлган сүрдүүлдэг гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн хэргүүдийг тухай бүрт илрүүлэн ажиллаж байна.

Мөн удаа дараа ял шийтгүүлж байсан этгээдүүд зохион байгуулалттай бүлэг үүсгэж, аж ахуйн нэгж, иргэдийн хамгаалалтыг хариуцах халхавчаар бусдын бизнесийн үйл ажиллагааг алдагдуулах, удирдлагуудын гэр бүл ойр дотнын иргэдийг айлган сүрдүүлж, захиалагч талд ашигтай байдлаар шийдвэрлэн хувь авч амьдралын эх үүсвэрээ болгож байгаа этгээдүүдийг илрүүлж, таслан зогсоож байна.

ЭЦА-нд энэ оны гуравдугаар сарын 24-ний өдөр иргэн “Б”-ээс албан бичгээр ирүүлсэн “Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг дэвсгэрт байрлах "Андын илч" ХХК-ийн эзэмшлийн гаалийн талбайд гуравдугаар сарын 10-ны өдөр 20 орчим хүмүүс бүлэглэн зэвсэг ашиглаж БНХАУ-ын иргэн Эрдэнэтогтохыг алахаар заналхийлсэн" тухай гомдол мэдээлэл шалгагдаж байна.

Иргэн "Ц"-ээс албан бичгээр гаргасан "Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг дэвсгэрт байрлах "Андын илч" ХХК-ийн эзэмшлийн гаалийн талбайд нүүрс тээврийн үйл ажиллагаа явуулдаг компанийн ажилчид руу хоёрдугаар сарын 12-14-ний өдрүүдэд 20 гаруй этгээд дайрч айлган сүрдүүлж, заналхийлсэн" гомдол мэдээлэл шалгагдаж байна.

Үүнд .

Мөн урьд өмнө 2-6 удаа ял эдэлж байсан Т.Хүрэлжанжин нарын этгээдүүд бусдын захиалгаар Хятадын ‘Шинжиан Шинфа’ ХХК-ийн захирлын автомашинд нэвтэрч, хутга тулган зодож, Шадар сайд С.Амарсайханд хаягласан концессын гэрээнээс татгалзах бичигт гарын үсэг зуруулжээ

Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Г.Мөнхбаяр:

-Цагдаагийн байгууллагад 2021 оны есдүгээр сарын 7-ны өдөр иргэн "Э"-ээс манай захирал БНХАУ-ын иргэн "Вү"-г үл таних гурван залуу зодож, гар утсыг нь дээрэмдлээ гэх утгатай дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Цагдаагийн байгууллагаас тус хэрэгт холбогдуулан мөрдөн шалгах ажиллагааг зохион явуулахад яллагдагч "О,Б,Э" нарын захиалгаар яллагдагч "Г,М,Б,Т" нар нь СБД-ийн ес дүгээр хороонд үйл ажиллагаа явуулж байсан Хятад иргэнийг "Ланд" маркийн машинд суулган түүний хүзүүнд хутга тулгаж, нүүр хэсэгт цохих зэргээр хүч хэрэглэн . Мөн хохирогчийг эд хөрөнгийн эрхээ шилжүүлж өгөхийг шаардсан хэргийг дамжуулан гүйцэтгэсэн зохион байгуулсан этгээдүүдэд мөрдөн шалгах ажиллагаа явуулсан.

Шалгалтын ажиллагааг дуусгаж, 2023 оны гуравдугаар 15-ны өдөр НПГ-т хүргүүлсэн байгаа. Удахгүй шүүх рүү шилжинэ гэлээ.

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх