🔴LIVE: “Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индекс”-ийн 2022 оны тайланд Монгол Улс “асуудалтай” гэж дүгнэгджээ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

17 05сар 2024
Нийгэм 606

🔴LIVE: “Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индекс”-ийн 2022 оны тайланд Монгол Улс “асуудалтай” гэж дүгнэгджээ

ХЭҮК-ын 2022 оны тайланд орсон Монгол дахь Хэвлэлийн эрх чөлөөний нөхцөл байдлыг танилцуулж байна.

 “Засгийн бүх эрх ард түмний мэдэлд байж, ард түмэн төрийн үйл хэрэгт шууд буюу төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан оролцох” нь Монгол Улсын Үндсэн хуулиар тогтоосон ардчилсан ёсны зарчим юм. Ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцох боломжийг бүрдүүлэгч хүчин зүйлс, нөхцөлийг “иргэний оролцоо” гэж тодорхойлсон бөгөөд эвлэлдэн нэгдэх, хэвлэн нийтлэх, тайван хуран чуулах эрх чөлөө нь иргэний оролцооны тулгын чулуу болно.

Төрийн хэрэгт иргэдийн шууд оролцоог хангах механизм болсон Монгол Улсын иргэний баталгаатай эдлэх эдгээр үндсэн чөлөөний эрх зүйн зохицуулалтыг хүний эрхийн зарчимд нийцүүлж, боловсронгуй болгох чиглэлүүдийг энэ бүлэгт танилцуулна. Ирээдүйг чиглэсэн эрх зүйн эдгээр санал, шийдлийг эвлэлдэн нэгдэх, хэвлэн нийтлэх, тайван хуран чуулах эрх чөлөөний хэрэгжилтийн талаарх ХЭҮК-ын судалгаа, дүгнэлтэд үндэслэн боловсруулжээ.

Нээлттэй, хариуцлагатай төрийн байгууллага, ил тод, оролцоотой шийдвэр гаргах үйл явцыг бүрдүүлдэг тул улс үндэстний тогтвортой байдал, энх тайван, нийгмийн эв, итгэлцлийг хангадаг, хувийн өмч, чөлөөт зах зээл, оюун санаа, мэдлэгийн чөлөөт урсгалыг хамгаалах замаар эдийн засгийн хөгжил, инновацийг дэмждэг тул ардчилсан төрийн тогтолцоо нь Монгол Улсын оршихуй, үндэсний аюулгүй байдлын баталгаа юм.

Энэхүү үзэл санааг Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд “...хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх зарчим, парламентын засаглалд суурилсан, нийгмийн тогтвортой байдлыг хангасан ардчилсан төрийн тогтолцоо нь үндэсний аюулгүй байдлыг хангах баталгаа мөн” гэж тодорхойлжээ.

Харин сүүлийн арван жилд төрийн үйл хэрэгт иргэн шууд оролцох боломж, ардчилсан орон зай дэлхийн нийтээр хумигдаж, энэ үйл явцыг Ковид-19 цар тахал, зэвсэгт мөргөлдөөн хурдасгаж байна. Ардчилсан төрийн мөн чанар, үнэ цэнийг сорьж буй түүхэн ийм цаг үед “...хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж, хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх” Үндсэн хуулийн эрхэм зорилгыг бататгаж, иргэний оролцооны хууль зүйн баталгааг сайжруулах нь Монгол Улсын хувьд тулгамдсан, нэн шаардлагатай алхам юм. 

Нэгдүгээрт, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль (ХМЭЧтХ)-ийг боловсронгуй болгох чиглэлийг танилцууллаа. Засгийн газрын 4 жилийн үйл ажиллагааны хөтөлбөр, “Монгол Улсын хууль тогтоомжийг боловсронгуй болгох үндсэн чиглэл”-д тухай бүр ХМЭЧтХ-ийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулахаар тусгаж, 2011 оноос хойш 3 удаа хуулийг шинэчлэн найруулах оролдлого хийгдсэн боловч өнөөг хүртэл ажил хэрэг болоогүй юм.

ХМЭЧтХ-ийн талаарх ХЭҮК-ын санал боловсруулах Ажлын хэсгийг ХЭҮК-ын даргын 2021 оны А/01 дүгээр тушаалаар байгуулсан. Тус Ажлын хэсэг ХМЭЧтХийн шинэчилсэн найруулгын хувилбарууд, тэдгээрийг боловсруулах хүрээнд сүүлийн 10 жилд хийсэн дүн шинжилгээ, холбогдох олон улсын эрх зүйн зохицуулалт, гадаад улсын практикийг судлан шүүж, илтгэл, илтгэлд хавсаргасан ХМЭЧтХ-ийн шинэчилсэн найруулгын загвар төслийг боловсруулжээ.

Нэгдүгээр хэсэгт хараат бус, олон ургалч, хариуцлагатай хэвлэл мэдээллийн салбарыг хөгжүүлэхэд шаардлагатай эрх зүйн зохицуулалтыг санал болгожээ.

Хоёрдугаар хэсэгт, Жагсаал, цуглаан хийх журмын тухай хууль (ЖЦХЖтХ)-ийг сайжруулах чиглэлүүдийг ХЭҮК-ын дүгнэлт, ажиглалтад үндэслэн танилцуулсан байна. Ковид-19 цар тахлын үеэр Улсын Онцгой Комисс (УОК), төрийн бусад байгууллагаас авсан арга хэмжээний талаар олон нийт үзэл бодол, шүүмжлэл илэрхийлэх, жагсаал, цуглаан зохион байгуулах идэвх нэмэгдэж, эрх зүйн хийдлийн улмаас зөрчил, үл ойлголцол түгээмэл гарсан нь ЖЦХЖтХ-ийг сайжруулах нийгмийн захиалга болсон юм. Жагсаал, цуглаан хийх эрх чөлөөг “тайван” хэрэгжүүлэх гэх ойлголтыг тодорхойлох, тайван жагсаал, цуглааны бүх үе шатыг хамгаалах, жагсаал, цуглааны агуулга, арга хэлбэр, хэв маяг, байршил, цаг хугацаа, эрх чөлөөг хэрэгжүүлэх этгээдийн талаарх зохицуулалтыг хүний эрхийн зарчимд нийцүүлэх, уг эрх чөлөөг хязгаарлах үндэслэл, журмыг тодорхой тусгах, жагсаал, цуглаан зохион байгуулахыг мэдэгдэх, бүртгэх журмыг хүний эрхийн зарчимд нийцүүлэх, жагсаал, цуглааны үеэр хүний эрхийг хамгаалагч, сэтгүүлчид, өмгөөлөгчид ажиллах баталгааг тусгах, жагсаал, цуглааныг албадан тараах, хууль сахиулах үйл ажиллагааг процессжуулах зэрэг долоон чиглэлээр ЖЦХЖтХ-д тусгах тодорхой асуудлыг танилцуулжээ.

Гуравдугаар хэсэгт, Төрийн бус байгууллагын тухай хуулийг шинэчлэхээр Засгийн газраас боловсруулж, Улсын Их Хуралд 2021 онд өргөн мэдүүлсэн Холбооны эрх зүйн байдлын тухай, Сангийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслүүдэд Монгол Улсын Үндсэн хууль, соёрхон баталсан олон улсын хүний эрхийн гэрээгээр баталгаажуулсан эвлэлдэн нэгдэх эрх чөлөөний үүднээс хийсэн дүн шинжилгээг тусгажээ. Төрийн бус байгууллагын эрх зүйн зохицуулалтыг байгууллагыг нэрлэх, үйл ажиллагааг нь журамлах биш, эвлэлдэн нэгдэх иргэний үндсэн эрх чөлөөг баталгаажуулах, хариуцлагатай, ил тод иргэний нийгэм төлөвшүүлэх үзэл баримтлалд суурилж боловсруулах, энэ хүрээнд анхаарвал зохих эрх зүйн зохицуулалтын дөрвөн чиглэлийг тодорхойлсон болно.

Цомхон хэдий ч уг хууль нь хэвлэл мэдээллийн салбар дахь төрийн монопол байдлыг халж, төрийн санхүүжилттэй хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй өрсөлдөх боломж нь хязгаарлагдмал байсан хувийн хэвшлийн, чөлөөт хэвлэлийг идэвхжүүлж, хэвлэл мэдээллийн агуулгад цензур тавихыг хориглосон юм.

Тухайлбал, ХМЭЧтХ-ийг баталсны дараа УИХ-ын 1998 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 103 дугаар тогтоол, 1999 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн “Татан буугдсан Ардын эрх, Засгийн газрын мэдээ сонины өмчийг хувьчлах тухай” хууль, УИХ-ын “Хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” 7 дугаар тогтоол гарч  

Хуулиар хориглоогүй мэдээллийг эрэн сурвалжилж олж авах, эх сурвалжаа нууцлах эрхийг баталгаажуулах, редакцын хараат бус байдлыг бий болгох замаар хэвлэл мэдээллийн салбарын бие даасан байдлыг улам бэхжүүлж, хариуцлагатай, мэргэшсэн сэтгүүл зүй, сэтгүүлчийн ёс зүйн хэм хэмжээг төлөвшүүлэх байдлаар эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлага бий болох нь ажиглагдсан. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний эрх зүйн зохицуулалтын талаарх ХЭҮК-ын санал боловсруулах Ажлын хэсгийг 2021 оны 1 дүгээр сард байгуулсан бөгөөд тус Ажлын хэсгээс ХМЭЧтХ-ийг өөрчлөх хэрэгцээ, шаардлагыг тандах судалгааг 2021 оны 3 дугаар сард 80 гаруй сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтны дунд явуулсан юм. Уг эх сурвалжаа нууцлах эрхийг баталгаажуулж, сэтгүүлчийн аюулгүй байдлыг хангах, хуулийн байгууллагад дуудагдаж, айлган сүрдүүлэгт өртөх явдлыг халах, төрийн байгууллагын мэдээллийн нээлттэй байдлыг сайжруулах, сэтгүүлчийн хариуцлага, ёс зүй, хэвлэл мэдээллийн байгууллагын эзэмшлийн ил тод байдлыг нэмэгдүүлэх зохицуулалт шаардлагатай гэж үзжээ.

Хуулийг ийнхүү сайжруулснаар “иргэний мэдээлэл авах эрх хангагдана” гэж оролцогчдын 48.8 хувь нь, “чөлөөт хэвлэл хөгжих орчин, нөхцөл сайжирна” гэж 46.3 хувь нь, “сэтгүүлчийн ёс зүй сайжирна” гэж 42.7 хувь нь үзсэн бол 41.5 хувь нь “сэтгүүлчийн мэргэжлийн эрхийг хангана” гэжээ.

Ерөнхийлөгч, Засгийн газраас 2011 онд ХМЭЧтХ-ийн шинэчилсэн найруулгын төслийг тус тусдаа боловсруулж, УИХ-д өргөн барьсан бөгөөд хэлэлцүүлгийн явцад эдгээр төслийг нэгтгэн, Ерөнхийлөгчөөс өргөн барьсан төслийг түшиглэж, хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулахаар шийдвэрлэжээ. Энэ хуулийн төсөл хоёр парламент дамжсан бөгөөд 2013 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр хууль санаачлагч төслөө өөрөө татаж авсан байна. Дээрх үйл явдлаас хойш М.Батчимэг нарын УИХ-ын 7 гишүүн 2014 оны 7 дугаар сарын 07-ны өдөр өргөн барьсан ХМЭЧтХ-ийн шинэчилсэн найруулгын төсөл болон дагалдах хоёр хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг УИХ-ын 2015 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулсан ч хэлэлцэлгүй хойшлуулж, 2016 онд УИХ-аас хууль санаачлагч нь өөрчлөгдсөн, төслийн талаар шинээр байгуулагдсан Засгийн газрын санал, дүгнэлтийг авах шаардлагатай гэх үндэслэлээр хууль санаачлагчдад буцаажээ.

Засгийн газрын 4 жилийн үйл ажиллагааны хөтөлбөр, хууль тогтоомжийг боловсронгуй болгох үндсэн чиглэлд тухай бүр ХМЭЧтХ-ийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулахаар тусгасан байна. Эдгээр хуулийн төсөлд хэвлэл мэдээллийн байгууллагууд, сэтгүүлчид, судлаачид дүн шинжилгээ хийж, тодорхой зөвлөмжийг тухай бүр өгч байсан юм. Эдгээр эх сурвалж, материал, хуулийн төслийг судлан шүүж, илтгэлийн энэ хэсэг болон хавсаргасан ХМЭЧтХ-ийн шинэчилсэн найруулгын загвар төсөлд тусгажээ.

  Хэвлэлийн эрх чөлөөний байдал Монгол Улсад хангалтгүйг олон улсын байгууллагууд анхааруулж байна. Тухайлбал: “Хил хязгааргүй сурвалжлагчид” олон улсын байгууллагын жил бүр гаргадаг .

Үндэсний статистикийн хорооны “Ардчилсан засаглал” судалгаанд хэвлэл мэдээллийн хэрэгслийн хувьд улс төр болон эдийн засаг, санхүүгээс хараат бус байдал ямар байгаа талаар иргэдээр үнэлүүлжээ. Энэхүү хараат бус байдлын талаарх иргэдийн үнэлгээг 0-100 оноонд шилжүүлэн тооцсон бөгөөд оноо их байх нь иргэдийн зүгээс хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь хараат бус байна гэсэн санал өгснийг илэрхийлнэ.

Иргэдийн зүгээс хэвлэл мэдээллийн хэрэгслийг улс төр болон эдийн засаг, санхүүгээс ихээхэн хараат гэж үнэлжээ. Тодруулбал, хэвлэл мэдээллийн хэрэгслийн хувьд 2009-2021 он буюу 12 жилийн дунджаар улс төрөөс хараат бус байдал 22.5 хувьтай, эдийн засаг, санхүүгээс хараат бус байдал 21.3 хувьтай гэж иргэд үнэлж байна.

Монгол Улсын хэвлэл мэдээллийн салбарын дээрх макро түвшний үзүүлэлтийг харгалзан үзэж, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 16, 17 дахь заалт, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт (ИБУТЭТОУП)-ын 19 дүгээр зүйлээр баталгаажуулсан үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг бэхжүүлэх зорилгоор хэвлэл мэдээллийг төрийн шууд ба шууд бус цензурээс ангид байх, редакцын хараат бус байдал, хэвлэл мэдээллийн олон талт байдлыг хангах эрх зүйн зохицуулалт бий болгох шаардлагатай бөгөөд ХЭҮК-оос боловсруулсан загвар хуулийн төсөлд тэдгээрийг тусгажээ. 

 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх