10 гаруй тэрбум төгрөгийн шагналын сантай ДАШТ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

16 05сар 2024
Биллиард 1342

10 гаруй тэрбум төгрөгийн шагналын сантай ДАШТ

Мэргэжлийн снукер биллиардын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхлэхэд хоёр хоног үлдлээ. 

 

47 дахь удаагийн мэргэжлийн снукер биллиардын ДАШТ Англи улсын Шеффиелд хотноо дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс тавдугаар сарын 1-ний өдрүүдэд зохион байгуулагдана. 1927 оноос хойш зохион байгуулагдаж эхэлсэн ДАШТ-д домогт Жо Девис аварга зодог тайлах хүртлээ (1946 он) нийт 15 удаа түрүүлсэн гайхам амжилтыг одоо хэр нь хэн ч эвдэж чадаагүй байна. 1969 оноос орчин үеийн снукер шинэ эрин үе эхэлсэн гэж үздэг ба Стивен Хендри болон Ронни О Сулливан аваргууд тус бүр долоон удаа дэлхийн аваргын цолыг хүртсэн амжилтыг хамтран эзэмшиж байна. 

ДАШТ-ий нийт шагналын сан нь 2.395.000 фунт стерлинг ба ялагч нь 500.000 фунт стерлинг хүртэх юм. Энэхүү шагналын сан нь монгол мөнгөөр ойролцоогоор 10 гаруй тэрбум төгрөг юм. 

Өчигдөр (4 сарын 12) урьдчилсан шатны тэмцээн өндөрлөсөн ба нийт 128 оролцогчоос 16 тамирчин шалгарсан юм. Ийнхүү ДАШТ-д дэлхийн чансааны эхний 16 тамирчин болон урьдчилсан шатнаас шалгарсан 16 тамирчин буюу 32 тамирчин уламжлал ёсоор дэлхийн аваргын төлөө өрсөлдөнө. 32 тамирчнаас таван тамирчин л анх удаа ДАШТ-д оролцож байгаа бол үлдсэн 27 тамирчин нь та бидний хэдийнээ танил болсон одод байх болно. 

 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх