🔴LIVE: 45 тэрбум төгрөгийн хохиролтой "Бэлтэс мөрөн” компанийн хэргийг хэзээ шийдэх нь тодорхойгүй байна

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

16 05сар 2024
Хэрэг зөрчил 976

🔴LIVE: 45 тэрбум төгрөгийн хохиролтой "Бэлтэс мөрөн” компанийн хэргийг хэзээ шийдэх нь тодорхойгүй байна

“Бэлтэс Мөрөн” ХХК-ийн хохирогчдын төлөөлөл мэдээлэл хийж байна.

Хохирогч иргэн:

-“Бэлтэс Мөрөн” ХХК нь жилийн хугацаанд Хөвсгөл аймагт үйл ажиллагаа явуулж, татвар өндөр үнээр төлдөг үйл ажиллагаа нь хэвийн гэх зүйлсийн цагдаагийн байгууллага удаа дараалан мэдэгдэж байсан. Хохирсон 2595 хүний ард нийт 25 мянган хүний эрх ашиг хөндөгдөөд явж байна.
Нэг жилийн хугацаа өнгөрсөн ч хаана аль шүүх энэ хэргийг хянан шийдвэрлэх нь тодорхойгүй байсаар байна. Иймд өнөөдрийн хэвлэлийн хурлыг зохион байгуулж байна.

Нийт . Аймгийн Засаг дарга тэргүүтэй хариуцлагагүй ажилласан албан тушаалтнуудыг огцруулах шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлж байна. Тус шаардлагад 300 гаруй иргэн гарын үсэг зурсан. Мөн Дээд шүүхэд шаардлага хүргүүлсэн. Ерөнхий сайдад өгсөн шаардлагын хариуг авах хүртлээ тэмцэнэ. Хөвсгөл аймагт 5Ш ажиллагааг хэрэгжүүлэх шаардлагатай байна гэлээ.

Эргэн сануулахад “Бэлтэс Мөрөн” ХХК-ийн үүсгэн байгуулагч Г, гүйцэтгэх захирал Н нарын нэр бүхий есөн иргэн бүлэглэн Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрт тэтгэврийн насны болон хөгжлийн бэрхшээлтэй, группт байдаг, амьдралын түвшин доогуур гэх иргэдэд туслах нэрийдлээр “хамтран ажиллах санхүүгийн дэмжлэг үзүүлэх тухай гэрээ” байгуулж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын аргаар 2,595 иргэнээс 45,484,419,600 төгрөгийг залилсан, мөнгө угаасан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3.1, 3.2, 18.6 дугаар зүйлийн 2.1, 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Хөвсгөл аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг. 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх