🔴LIVE: УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Зөвлөлдөх санал асуулгын асуулт чиглүүлсэн байж болохгүй

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

19 05сар 2024
Нийгэм 649

🔴LIVE: УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Зөвлөлдөх санал асуулгын асуулт чиглүүлсэн байж болохгүй

Улс орны нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг иргэдийн туслалцаатайгаар тодорхойлох, асуудлын эрэмбэ, шийдвэрлэх арга зам, гаргах шийдвэрийн талаар иргэдтэй зөвлөлдөх, үндэсний зөвшилцлийг хангах "Зөвлөлдөж шийдье" улсын хэмжээний зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь шатны зөвлөлдөх уулзалт болж байна.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:
-Төрийн хэргийг шийдвэрлэх үйл хэрэгт иргэдийн оролцоо ихээхэн чухал гэдгийг өнөөдрийн энэ зөвлөлдөх уулзалтаас харж болохоор байна. Анхны зөвлөлдөх уулзалтаас гарсан саналын дараа дараагийн хууль тогтоол, журам УИХ-аар баталж хэлэлцэх үед чухал саналуудыг тусгаж байсан. Өнөөдрийн ковидын дараах нөхцөл байдал, геополитик, эдийн засаг гээд эдгээр асуудалд шинжлэх ухаан ч байдлаар харах зайлшгүй шаардлага тулгараад байна. Иймд иргэдийн болоод улс төрийн оролцоог хангах нь чухал юм. Мөн парламентын ардчилал, нийгмийн асуудал дээр юуг нэн тэргүүн анхаарч, шийдвэрлэх шаардлагатай гэдгээ статистик аргачлалаар сонгосон 800 гаруй төлөөлөгчидтэйгээр хэлэлцэж байна.

Төрийн байгуулалтын байнгын хороон дээр ажлын хэсэг байгуулагдсан. Санал асуулгын асуулт дээр тусгайлан анхаарч ажилласан. Санал асуулга дээр чиглүүлсэн асуулт байх ёсгүй гэдэг дээр ихээхэн анхаарсан гэж хэлж болно. Иргэдийн эрх чөлөө, бие даасан байдал дээр онцгойлон анхаарч ажилласан гэв.

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх