Дэлхийн аварга МУГТ Ц.Цогтбаатар энэ оны эхний тэмцээндээ оролцоно

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

19 05сар 2024
Жүдо 7594

Дэлхийн аварга МУГТ Ц.Цогтбаатар энэ оны эхний тэмцээндээ оролцоно

Жүдо бөхийн ээлжит томоохон тэмцээн болох Тел Авивын их дуулга тэмцээн эхлэхэд зургаа хоног үлдлээ. 

Энэ сарын 16-18-ны өдрүүдэд Израйл улсын Тел Авив хотноо жүдо бөхийн их дуулга тэмцээн уламжлалын дугаа зохион байгуулагдана. Анх 2019 онд гран при ангиллаар зохион байгуулагдаж эхэлсэн тус тэмцээн 2021 оноос их дуулга ангилалд шилжсэн байдаг. Манай улсын баг, тамирчид их дуулга ангилалд шилжсэнээс нь хоёр жил дараалан оролцож медаль хүртсэн. Тодруулбал: 

2021 онд С.Моллай Монгол улсыг төлөөлөн ганцаараа зодоглон мөнгөн медаль хүртсэн бол өнгөрсөн онд Б.Цогт-Очир, Г.Хэрлэн, Б.Баасанхүү нар хүрэл медаль хүртсэнийг жүдо сонирхогчид маань санаж байгаа биз ээ. 

Тэгвэл энэ удаа 56 орны 423 жүдоч өрсөлдөхөөр урьдчилсан мэдүүлгээ өгөөд байгаа бол манай улсаас дэлхийн аварга, МУГТ Ц.Цогтбаатар тэргүүтэй 17 жүдоч оролцох мэдүүлгээ өгсөн байна. 

Монголын баг, бүрэлдэхүүн

МУГТ Ц.Цогтбаатарын хувьд Тел Авивын их дуулга тэмцээн энэ оны эхний тэмцээн нь болж байгаа ба одоогийн байдлаар жингээ тэргүүлэн барилдах магадлалтай байна. 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх