🔴LIVE: Х.Нямбаатар: С.Батдөлийн хэргийг хялбаршуулан шийдэх боломжгүй

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

17 05сар 2024
Хууль эрхзүй 998

🔴LIVE: Х.Нямбаатар: С.Батдөлийн хэргийг хялбаршуулан шийдэх боломжгүй

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон бусад асуудлаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээллээ. 

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар:

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн нэмэлт өөрчлөлт нь ердийн журмаар буюу “Төрийн мэдээлэл” сэтгүүлд нийтлэгдсэнээс хойш 10 хоногийн хугацаанд үйлчлэх журамтай.

Дөнгөж сая Ерөнхий сайд намайг дуудаж, хууль хэрэгжих хугацааг асууж, яаралтай УИХ-ын Тамгын газрын даргад хэл гэсэн үүрэг чиглэл өглөө. Би Л.Өлзийсайхантай /УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга/ одоо уулзах гэж байна.

Ерөнхийлөгчийн хоригийн хугацаа дууссан, ёсчлох ажил аль шатандаа явааг тодруулна, ёсчлогдсон тохиолдолд "Төрийн мэдээлэл" сэтгүүлд яаралтай хэвлүүлэх ёстой байгаа. Энэ хуультай зэрэгцээд Шүүх шинжилгээний байгууллагын тухай хууль нэгдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэхээр заасан. Өчигдөр агентлаг байгуулагдаж, даргыг нь мөн томилохоор болсон.

Шүүх шинжилгээний байгууллага гэдэг өдөр тутамдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх болон зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шинжээчийн дүгнэлт гаргах шаардлагатай байдаг.

Процессийн хуулийг дахиж хэрэглэх тохиолдол байхгүй. Өөрөөр хэлбэл,

Үйлдэл нь хэдийд үйлдэгдэж, хэдийд дуусгавар болсон бэ гэдэг мөрдөн шалгах ажиллагаа явагдаж тогтоох ёстой. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.7-д гэмт хэргийг илрүүлэхэд хамтарч ажиллах эрх зүйн зохицуулалт бий гэлээ. 

1 Сэтгэгдэл

  1. Зочин

    Ер нь хялбаршуулна гэдэг чинь хууль бус юм биш үү.

Сэтгэгдэл үлдээх