🔴Б.Пүрэвдорж: Б.Ганхуяг нүүрсний хулгайн бүх мэдээллээ хэлсэн тохиолдолд ялыг нь багасгах асуудлыг санаачилна

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

18 05сар 2024
Хууль эрхзүй 3029

🔴Б.Пүрэвдорж: Б.Ганхуяг нүүрсний хулгайн бүх мэдээллээ хэлсэн тохиолдолд ялыг нь багасгах асуудлыг санаачилна

УИХ-ын чуулганы хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж үг хэллээ. Тэрбээр "Эрдэнэс Тавантолгой ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг үүсээд байгаа тээврийн хулгай, гэрээний хулгай, оффтейк хулгайтай холбоотой бүх мэдээллийг ганцаараа мэдэж байгаа. Тийм учраас энэ мэдээллээ өгөөд, нэрсийг нь зарла. Тэгвэл чиний ялыг багасгах асуудлыг би санаачлаад явж болно" гэж хэллээ. 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

-Нүүрсний асуудал үүсэж эхэллээ. Би энийг хоёр жилийн өмнөөс ярьж эхэлсэн. Харамсалтай нь намайг ярьж байхад УИХ-ын гишүүд хашгиралдаад яриулдаггүй байсан. Хоёрдугаарт, .

Нүүрсний хулгайгаар 6.4 сая тонн нүүрс гарч, өртөг нь 6.5 тэрбум ам.доллар гэж Т.Доржханд гишүүн хэлж байна. . Энэ нүүрсний хулгайг замхруулах юм руу орж байна. Үүний ард эрх баригчид тээвэр, оффтейк, гэрээний хулгайгаа нууж байна.

Тээврийн хулгайд, . Энэ жилийн тээврийн зардалд долоон их наяд төгрөгийн зөрүү гарсан. Үүнийг би Б.Жавхлан сайдаас асуухад хариулт авч чадаагүй. 

Оффтейк хулгайгаар Зүүнбаян Тавантолгой, Тавантолгойгоос Гашуунсухайтын хоёр гэрээ, дээрээс нь Тавантолгойн баяжуулах үйлдвэрийн оффтейк гэрээ гээд бүгд үнийн дүнгээ нугалсан байгаа. . Ямар их шунал вэ! Энэ гэрээг зогсоогооч, өртөгийг нь шалгаач.

Б.Ганхуяг дээр УИХ-ын гишүүд, сайд дарга, хуулийнхан очоод "100,200 мянгын гэрээ байна. Үүнийг зураад өгөөч" гэхээр "Яах гэж байгаа юм?" гэхээр "Дундаас нь 3-5 ам.доллар авмаар байна" гэдэг. Ийм л зүйл хийдэг.

учраас намайг цагдаад хоёр удаа өгсөн.

Тээвэр, гэрээ, оффтейк хулгайтай холбоотой бүх мэдээллийг ганц Б.Ганхуяг мэдэж байгаа. Тийм учраас энэ мэдээллээ өгөөд, нэрсийг нь зарла. Тэгвэл чиний ялыг багасгах асуудлыг би санаачлаад явж болно гэлээ. 

2 Сэтгэгдэл

  1. Иргэн

    Пүрэвдорж ял мэддэг болсон юм уу одоо ч бүр замарлаа л даа тэгвэл одоо шүүхийг татан буулга

  2. Иргэн

    Дураараа янхан бэ

Сэтгэгдэл үлдээх