🔴LIVE: Л.Оюун-Эрдэнэ: Нүүрсний хулгайчидтай хариуцлага тооцоход багадаа 30 хоногийн хугацаа шаардлагатай

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

20 05сар 2024
Улс төр 1525

🔴LIVE: Л.Оюун-Эрдэнэ: Нүүрсний хулгайчидтай хариуцлага тооцоход багадаа 30 хоногийн хугацаа шаардлагатай

Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төв талбайд жагсаж байгаа залуустай уулзаж байна. 100 орчим жагсагчаас бүрдсэн ажлын хэсэг гарч Засгийн газартай хэлэлцээр хийхээр тогтлоо. 

Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: 

-Манай Засгийн газраас олон асуудлыг гарган тавьж үр дүнд хүрч байгаа. Эрдэнэтийн 49 хувийн асуудлыг бид гарган тавьсан, үр дүнд хүрсэн. Хөгжлийн банкны асуудлыг гаргаж тавьсан, үр дүнд хүрсэн. Оюутолгойн луйврын гэрээг засч залруулан, алдагдаад байсан 34 хувийг буцаан авчирч чадсан. Одоо бид Тавантолгой, Эрдэнэс Монголтой холбоотой асуудлуудыг шийдвэрлэнэ. 

Залуучууд маань зөв зүйлийн төлөө тэмцэж байгаад Засгийн газрын тэргүүний хувьд их баяртай байна. Энэхүү жагсаалыг нүүрсний хулгайчид дэвэргэж байгаа. Захиалгат улс төр болгохыг оролдож байгаа. Тэдний ятгалгад автаж болохгүй шүү залуучууд аа. 

АТГ, Тагнуулын ерөнхий газар, ЦЕГ-ын удирдлагуудтай нүүрсний асуудлаар уулзсан. Тэдний ярьж байгаагаар нүүрсний хулгайчидтай хариуцлага тооцоход хамгийн багадаа 30 хоног шаардлагатай гэсэн. 30 жил хуримтлагдсан асуудлыг богино хугацаанд шийдвэрлэх боломжгүй ч манай Засгийн газар шийдвэрлэхийн төлөө ажиллаж байна гэв. 

"Эмоци" продакшны жүжигчин Цогтоогийн санаачилга болон Ерөнхий сайдтай тохирсны дагуу жагсагчдын 100 хүнтэй ажлын хэсэг Засгийн газартай хэлэлцээрт орохоор тогтлоо. 

2 Сэтгэгдэл

  1. ганбаа

    Энэ ЗГ-ыг унагаах гэсэн нүүрсний хулгайчдын хөлсний нохойнууд улсынхаа ЕС руу юм шидэж байна. Жирийн иргэн хэзээ ч ийм бүдүүлэг байхгүй. Зохион байгуулж байгаа эздийг нь олж шийтгэвэл таарна.

  2. Түмэнжаргал Хандсүрэн

    ард түмэн үнийн өсөлтөнд өртөж цалин н амжиргаандаа хүрэлцэхгүй ард түмэн их бгаа Монгол банкнаас хар данснаас чөлөөлж өг ковидын үед өртсөн хүн их бгаа

Сэтгэгдэл үлдээх