🔴LIVE: Гадаадын хөрөнгө оруулагчдыг хохироосон 57 хэргийн мэдээллийг ХЗДХ-ийн сайд өгч байна

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

16 05сар 2024
Хууль эрхзүй 1350

🔴LIVE: Гадаадын хөрөнгө оруулагчдыг хохироосон 57 хэргийн мэдээллийг ХЗДХ-ийн сайд өгч байна

Гаднын хөрөнгө оруулагчдыг хохироосон хэргүүдийн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцуулж байна. 

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар:

-Бид авлигын индексийг бууруулахгүйгээр гадаадын хөрөнгө оруулалтыг татаж чадахгүй. Гадаадын хөрөнгө оруулалтыг татахгүйгээр эдийн засгаа тэлэх боломжгүй. 

Өнгөрсөн арван жилийн хугацаанд хууль хяналтын байгууллагаар шалгагдаж, хэрэг нь хаагдсан, одоо шалгаж байгаа, хэргийг шүүхээр шийдвэрлэсэн хэргүүдийг танилцуулахаар төлөвлөсөн. Манай яаман дээр энэ хэргийн талаар нэгдсэн бүртгэл, мэдээллийн сан байдаггүй.

Хууль зүй, дотоод хэргийн яам нь хуулиараа 16 төрлийн чиг үүрэг хэрэгжүүлдэг. Гэхдээ хэрэг мөрдөн шалгадаггүй. Гадаадын хөрөнгө оруулалтын эрх ашгийг хөндсөн хэргүүдийн талаар мэдээлэл ирүүлэхийг холбогдох газруудаас хүссэн. АТГ-аас таван хэрэг, ЦЕГ-аас 50 гаруй хэрэг /57/-ийн танилцуулга ирсэн.

Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тухай хуульд ажиллагаанд байгаа хэрэг мөрдөн байцаалтын нууц учраас дэлгэрэнгүй мэдээлэх боломжгүй гэдгийг прокурорын байгууллагад хэлсэн. Одоогоос 30 минутын өмнө прокурорын байгууллагатай зөвшилцөж, ажиллагаанд байгаа хэргийг мэдээлэхдээ хүний овог нэрийг бүтнээр нь хэлэхгүйгээр, байгууллагын нэрийг бүтнээр нь хэлэхгүй байхаар амлалт өгсөн гэв.

1 Сэтгэгдэл

  1. Зочин

    Нярав Оюунсүрэн 612 сая завшангуутаа 40 сая төлөөд мултарсан хэрэг үү. 612 сая төгрөгөө барагдуулсан юм уу.

Сэтгэгдэл үлдээх