🔴LIVE: Ч.Мөнхбаярыг төр засагт шүүмжлэлтэй хандсаных нь төлөө зохиомол хэргээр яллаж байна гэв

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

17 05сар 2024
Хэрэг зөрчил 1090

🔴LIVE: Ч.Мөнхбаярыг төр засагт шүүмжлэлтэй хандсаных нь төлөө зохиомол хэргээр яллаж байна гэв

“Хууль зөрчих үү, мөрдөх үү” сэдвээр иргэн Ч.Мөнхбаярын өмгөөлөгч нар мэдээлэл хийлээ.

Ч.Мөнхбаярын өмгөөлөгч Г.Баасан:

-Өмгөөлөгчдийн зүгээс шүүгчдэд нөлөөлөх гэж оролдсон зүйл байхгүй. Хүний эрх чөлөөг дээдэлдэг нийгэмд монгол хүнийг БНХАУ-ын нэрийн өмнөөс яллахаа болих хэрэгтэй. Нотлох баримт хуурамч тул бид гэрчтэй нүүрэлдүүлэх шаардлага тавьсан. Үүнийг нөлөөлөх гэж оролдсон гэж үзэхгүй. Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн нэр бүхий шүүгчид өмгөөлөгчдийн үйл ажиллагаанд саад учруулахыг хориглосон зүйл заалтыг харин зөрчиж байна. Монгол хүнийг эх оронд нь БНХАУ-ын нэрийн өмнөөс хэлмэгдүүлж байна. Тагнуулын байгууллага дураараа авирлаж байна.

Нээлттэй сонсгол хийх шаардлагыг УИХ, Засгийн газарт удаа дараа тавьсан. Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 5.1-д заасан төрийн нууц байхгүй тул олон нийтэд хэргийг нээлттэй болгох асуудлыг хүргүүлсэн. Шүүгчид бол хуулийн мэргэжлийн ноён оргил. Гэтэл шүүгч, прокурорууд нийлж, нэг ашиг сонирхлын төлөө зогсоод, адилхан тэгш оролцоотой оролцогчдын өмгөөлөгч нарыг ад үзээд сууж байна.

Монголын өмгөөлөгчдийн холбооны ёс зүйн хороонд өмгөөлөгч Г.Баасан ёс зүйн зөрчил гаргасан хэмээн мэдэгдсэн. Яагаад гэхээр, 

Прокурор Ч.Мөнхбаярыг гадаадын тагнуул мөн эсэхийг тогтоолгүй, зөвхөн н.Дарханбаяр гэдэг хүний мэдүүлгээс болж хэрэг үүсгэсэн гэдгээ зөвшөөрсөн. Нотлох баримт гээд байгаа захиаг хаяггүй, доторх мэдээлэл нь ач холбогдолгүй гэдэг нь үнэн гэдгийг зөвшөөрсөн. Энэ нь Ч.Мөнхбаярыг ор үндэслэлгүй баривчилсан гэсэн үг. Прокурор эргэлзээтэй нотлох баримттай гэдгээ хүлээн зөвшөөрсөн байхад шүүгч улс төрийн зорилгоор төр засагт шүүмжлэлтэй хандсаных нь төлөө хэлсээр зохиомол хэргээр яллаж байна гэв.

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх