🔴 “Чингис хаан" хаад язгууртын музей Хүннүгээс 1911 он хүртэлх Монголын түүхийг үзүүлнэ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

29 04сар 2024
Соёл урлаг 1436

🔴 “Чингис хаан" хаад язгууртын музей Хүннүгээс 1911 он хүртэлх Монголын түүхийг үзүүлнэ

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны долоодугаар сарын 3-ны өдрийн 280 дугаар тогтоолоор “Чингис хаан” хаад язгууртны музейг байгуулах шийдвэр гарч, музейн шавыг 2020 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдөр тавьж, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж байсан билээ. 

Түүнээс хойш хоёр жилийн дотор музейн барилгын ажил, үзүүллэг дэглэлтийг дуусгаж, “Чингис хаан” хаад язгууртны музей өнөөдрөөс /2022.10.11/ өргөн олонд үүдээ нээлээ.

Нээлтийн ажиллагааг морин цагт эхлүүллээ. Нээлтийн үйл ажиллагаатай холбоотойгоор Сүхбаатарын талбайн баруун хойд уулзварын хөдөлгөөнийг түр хугацаанд хааж, төрийн Есөн хөлт цагаан тугыг Төрийн ордноос гаргаж музейд залан хүндэтгэл үзүүллээ.

Их Монгол Улсыг үндэслэгч Чингис хааны мэндэлсний 860 жилийн түүхт ойд зориулан 2019 оны долдугаар сарын 3-ны өдөр тухайн үеийн Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн санаачлагаар "Чингис хаан" хаад язгууртны музейг байгуулах түүхэн шийдвэрийг гаргасан юм.

“Чингис хаан” хаад, язгууртны музей 12 мянга орчим үзмэртэй бөгөөд 92 хувь нь эх үзмэр, үлдэх хувь нь гадаадын улс орны музей, номын сан, архивт байгаа зарим эд өлгийн зүйлсийн  хуулбар, уран бүтээл юм.

Музейн захирал, академич С.Чулуун: Энэ музей Хүннүгийн эзэнт гүрний үеэс XX зууны эх буюу 2,000 жилийн хугацаан дахь хаад, язгууртан, нүүдэлчдийн түүхийг цогцоор нь харуулсан төрт ёсны музей юм

Музейд:

  • Монголын эртний төрт улс (Хүннү, Сяньби, Жужан);
  • Эртний нүүдэлчдийн төрт улс (Түрэг, Уйгур, Хятан);
  • Их Монгол Улс;
  • Монголын Их эзэнт улс;
  • Чингис хааны угсааны хаад, язгууртны (XIV-XX зууны эхэн үе);
  • Дэлхий дахин ба Монголчуудын танхим (Монгол бахархлын танхим);
  • Их хааны хүндэтгэлийн өргөө гэсэн байнгын үзмэрүүд байршина. 

“Чингис хаан” хаад, язгууртны музей 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс иргэдэд үйлчилж эхэлнэ. 16 хүртэл насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үнэ төлбөргүй, насанд хүрэгчдэд 30,000, оюутанд 15,000, гэр бүлд 20,000 төгрөгөөр үйлчилнэ.

 

“Чингис хаан” хаад язгууртны музей соёлын салбарт сүүлийн 30 жил хийгээгүй хамгийн том бүтээн байгуулалт

Нэгдүгээрт, Олон улсын стандартад нийцсэн Монголын анхны музей. Хоёрдугаарт, тус музейд олон улсын хэмжээний үзэсгэлэн зохион байгуулах боломжтой. Гуравдугаарт, Монголын музейн салбарын түүхэнд цоо шинэ жишиг тогтоосон. Дөрөвдүгээрт, Монголын өв соёлыг хадгалах, хамгаалахад том үүрэг гүйцэтгэнэ. Тавдугаарт, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд багагүй нөлөөлнө. Зургаадугаарт, эх түүхээ эдийн засгийн эргэлтэд оруулахад нөлөөлнө.

 

“Чингис хаан” хаад язгууртны музейн барилга олон улсын стандартад нийцсэн. Үүний нэг илрэл нь гал усны аюулаас бүрэн хамгаалагдсан бөгөөд музейн бүх систем автомат ажээ.

1 Сэтгэгдэл

  1. Зочин

    ёстой гоё агуу ухаант агуу хүчит алдар хүндлэлийн дээд шударга ариун төгс зөв ёс журамт бахархалт дэлхийг тохинуулагч өвөг дээдэс минь

Сэтгэгдэл үлдээх