🔴 LIVE: ОХУ-аас ирж буй халимаг, буриадуудад туслах аян эхлүүлнэ гэлээ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

16 05сар 2024
Нийгэм 1325

🔴 LIVE: ОХУ-аас ирж буй халимаг, буриадуудад туслах аян эхлүүлнэ гэлээ

"Буриадын сан", "Холун хатны үрс" ТББ-аас ОХУ-аас ирж буй халимаг, буриадуудад туслах аян эхлүүлэх талаар мэдээлэл өглөө.

"Холун хатны үрс" ТББ-ын захирал А.Сарнай:

-Манай буяны сан ОХУ-аас дүрвэж орж ирсэн хүмүүст тусламж үзүүлж байгаа ч нэн даруй тусламж шаардлагатай маш олон хүн байгаа учир бидний санхүүгийн чадамжаас даваад байна. Тиймээс Орос улсад сургууль төгссөн, бизнес эрхэлдэг, санхүүгийн боломжтой хүмүүс болон одоо Германд ажиллаж, амьдарч буй шавь нараасаа хандив хүсэж байна. Дэлхий даяар эдийн засаг хямарч, юмны үнэ өссөн энэ үед Монголын ард түмнээс хандив хүсэж чадахгүй.

Дүрвэгсдийн асуудлыг ингээд орхивол сөрөг үр дагавар маш их гарах учир тэдэнд туслах шаардлагатай. Үүнээс гадна,

Европт маш их хэмжээний дүрвэгч орж ирдэг ч тэдний нийгмийн асуудлыг шийддэггүй учир удаан хугацаанд нийгмийн харилцаанд ороогүй хүмүүс гэмт хэрэг зэрэг олон асуудлыг гаргах магадлалтай. Тийм учир манай байгууллага хөрш улсынхаа дүрвэгсдийг орос, монгол гэж ялгахгүй тусалж байгаа.

Энэ хүмүүс манай улсад хэсэг хугацаанд байхад нь Монгол Улсын зүгээс чадах бүхнээ хийж, ард түмний зүгээс ойлгож хандах хэрэгтэй. Хүний газар орох оронгүй, хэл усгүй байх үнэхээр хэцүү учир бид гар сунгах ёстой.

Бидний тусалсан хүмүүст хамгийн эхний ээлжид дулаан хувцас хэрэгтэй байсан. Гэрийнхээ хувцастайгаа шууд гараад явсан залуучууд маш их байна. Зочид буудалд төлөх мөнгөгүй болоод хонох газаргүй болсон хүмүүс ч байна. Бид 5-6 хүнд дулаан куртик, гутал авч өгсөн. Мөн дөрвөн буриад залууд байр олж өгсөн бол гурван буриад залууд ажил олж өгөөд байна гэв.

1 Сэтгэгдэл

  1. Нямаа

    Хаана ямар журмаар тус дэм болох вэ? Данс бна уу? Цөөхөн гэлтгүй боломжоороо өгөх хэрэгтэй юмсан олны олон оломгүй далай гэдэг биз дээ

Сэтгэгдэл үлдээх