🔴LIVE: О.Цогтгэрэл: Манай улсад халамжаас илүү татаасын эдийн засаг бий болсон

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

16 05сар 2024
Улс төр 818

🔴LIVE: О.Цогтгэрэл: Манай улсад халамжаас илүү татаасын эдийн засаг бий болсон

УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж, мэдээлэл хийлээ.

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл:

Эрх баригчдын төсөв эдийн засгийн талаар явуулсан бодлого нь үнэнд гүйцэгдсэн байна. Эдийн засгийн өсөлтийн тухай ярихад 2019 оны түвшинд буцаж яаж очих вэ гэж л ярьж байна. Экспортоор мөнгө олох, гадаадын хөрөнгө оруулалт татах асуудлыг Засгийн газар муу хийж, харин өр зээл тавьж улс орныг өрөнд оруулах, асуудлыг аргацаахыг сайн хийж байна.

Халамжийн бодлого улс орныг хойш нь татаж буйд санал нэгдэж байгаа. Гэхдээ энэ нь муухай зүйл биш. Харин зорилтот эзэндээ очиж байна уу гэдэгт анхаарах нь чухал.

Хүүхдийн мөнгийг оруулахгүйгээр 590 тэрбум төгрөгийн халамж байна. Төрийн өмчит ААН-д өгч байгаа татаас нь төсөв хоорондын шилжүүлэгтэйгээ нийлээд 985 тэрбум төгрөгт хүрлээ. Халамжаас 50 хувь илүү мөнгийг татаас хэлбэрээр төрөөс аж ахуйн нэгжүүдэд өгч байна. Ийм том дүнтэйгээр төрөөс аж ахуй бизнес гээд олон зүйлд оролцож буй тэгш бус байдлыг бий болгож байна. Энэ бол төрөөс аж ахуйн нэгжээ ялгаварлаж буй хэрэг. Хэн хөнгөлөлт чөлөөлөлт авч буй нь тодорхойгүй. Тэгэхээр ерөнхий сайдаас асуулга асууж байгаа.

Халамжаас илүү татаасын эдийн засаг гэх зүйл манай улсад бий болжээ. Ямар зүйлд татаас олгох ёстойг үзэл баримтлалын хувьд тогтмоор байна. Асуулга ирэхээс өмнө иргэний нийгмийн байгууллагууд, мэргэжлийн хүмүүсийг оролцуулан энэ долоо хоногтоо хэлэлцүүлэг хийнэ" гэлээ.

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх