🔴 LIVE: Гурилан бүтээгдэхүүний үнийг 30-50 хувь өсгөнө гэдгээ мэдэгдлээ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

17 05сар 2024
Нийгэм 1374

🔴 LIVE: Гурилан бүтээгдэхүүний үнийг 30-50 хувь өсгөнө гэдгээ мэдэгдлээ

Гурилан бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж байгаатай холбогдуулан Монголын гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооноос хэвлэлийн бага хурал зарлалаа.

Монголын гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо: Монгол улсын хэмжээнд гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг 900 орчим цех үйл ажиллагаагаа явуулж байна. Тэдгээр 900 орчим үйлдвэрт 30 мянган ажилтан ажиллаж байна. Цар тахлын дараах эдийн засгийн байдлаас болж тодорхой хэмжээний үйлдвэрүүд хаалгаа барихад хүрлээ. Хүнсний бүтээгдэхүүний үнэ хурдацтай нэмэгдэж байна. Гурилан бүтээгдэхүүний салбарт үнийн нэмэгдэл давагдашгүй хүчин зүйлийн улмаас бий болж байна.

Учир нь хил гаалийн ойлгомжгүй асуудал, тээвэрлэлтийн үнийн нэмэгдэл нь үйл ажиллагаанд саад учруулж байна. Бүтээгдэхүүний түүхий эд буюу ургамлын тос, элсэн чихэр, тоног төхөөрөмж гэх мэт зүйлсээ гаднаас оруулж ирдэг. Ургамлын тос жилийн дотор 2-3 дахин өссөн. Сав баглаа боодлын хувьд ч асуудал үүсэж байна. Цар тахлаас өмнө түүхий эд материалаа татаж авахдаа Эрээн-Улаанбаатар чиглэлээр татаж авдаг байсан. Одоо Эрээн-Замын-Үүд-Улаанбаатар чиглэлээр тээврийн зардал хоёр дахин өссөн. Түгээлт хийхэд дизель түлшний үнэ 1260 төгрөгөөр нэмэгдсэн байна.

гэлээ.

3 Сэтгэгдэл

  1. Gabi

    Хөгцөнд нэвт идэгдэх болтугай гэж ерөөе дөө

  2. Зочин

    ajilchdiinhaa tsalingaa, ulsad tuldug tog dulaanii tulburuu, mun busad hangan niiluulegch baiguullaguudda bugdend uursduu bas 50 huwi nemj tuluurei tegj chadaj bga bol hamaa alga

  3. Зочин

    Гурил,гурилан бүтээгдэхүүний үнэ өсөхөөс аргагүй.Зун А-92 бинзиний үнийг буулгаж гэрээ хийлээ гээд хөөрцөглөж байхад дизeль түлшин дээрээ гэрээ хийхгүй яаваа .Хүүхэд ,хөгшид бүх хүнийхээ нуруун дээр үнийн өсөлтийг үүрүүлэхээр болжээ гээд би бичиж байсан Яг л ёсоор болж дээ хөөрхий.Үнэтэй шатахуунаар тарьж ургуулаад хураан авч байгаам чинь үнэ нэмэгдэхгүй гээд яахийн бэ.Гурил , талхны үнэ нэмэгдэх нь ойлгомжтой шүү дээ,Шийдвэр гаргагчидыг яана вэ

Сэтгэгдэл үлдээх