🔴LIVE: Г.Баасан: Ч.Мөнхбаярыг БНХАУ-ын эсрэг тагнуул хийсэн гэж хилсээр яллалаа

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

19 05сар 2024
Хууль эрхзүй 2238

🔴LIVE: Г.Баасан: Ч.Мөнхбаярыг БНХАУ-ын эсрэг тагнуул хийсэн гэж хилсээр яллалаа

Гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажилласан хэмээн 10 жилийн хорих ял аваад байгаа Ч.Мөнхбаярын өмгөөлөгч Г.Баасан нар хэвлэлийн бага хурал хийлээ. Тэд "Ч.Мөнхбаярыг хуульгүйгээр ялласан учир бид Нийслэлийн бүх шүүгчээс татгалзаж байгаа. Хаана шударга шүүх байна, түүгээр шүүлгэмээр байна" гэв. 

Өмгөөлөгч Г.Баасан: 

-Ч.Мөнхбаярт анхан шатны шүүхээс 10 жилийн хорих ял оноосон. Энэхүү шийдвэрийг хэлэлцэх Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчдээс бид татгалзаж бичиг өгсөн. Дөнгөж сая хариу тайлбараа авлаа. Бидний татгалзлыг хүлээн авах боломжгүй гэжээ. Иймээс бид маргааш болох шүүх хурал дээр татгалзлаа дахин тавина. Монголын хаана шударга шүүх байна, түүгээр шүүлгэмээр байна. 

Эрүүгийн хуулинд "БНХАУ-ын эсрэг тагнуул хийж болохгүй" гэсэн ямар ч зүйл заалт байхгүй. Монголын шүүх Хятадын талд шийдвэр гаргачихлаа. Ч.Мөнхбаярыг хуульгүйгээр, хилсээр ялласан. Гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажиллаж байсныг нь тогтоогоогүй. 

-Биеэс нь болон гэрээс нь их хэмжээний мөнгө гарсан. Зарим эх сурвалж 200 сая төгрөг байсан гэж байгаа? 

-Ч.Мөнхбаярыг БНЭУ-ын консул байнга дуудаж уулздаг байсан. Ер нь тэр хүн бусад иргэний хөдөлгөөнүүдтэй ч уулздаг байсан юм билээ. Уулзахдаа тус яаманд орчуулагчаар ажилладаг байсан Давхарбаяр гэдэг хүнээр дуудуулдаг байсан. Баривчлагдах үед биед нь байсан 1000 доллар бол Давхарбаярын дамжуулж өгсөн мөнгө. Гэрээс нь хураагдсан мөнгө бол Америк, Японд очиход нь өгсөн урамшуулал. Тэрнээс гэрээс нь 200 сая төгрөг мөгрөг олдоогүй шүү. Хавтаст хэрэгт ямар ч 200 сая төгрөг байхгүй гэв. 

9 Сэтгэгдэл

  1. Зочин

    консул чинь тагнуул шүү дээ

  2. Зочин

    ....Ахмадын Холбоогоор Дөрөөлөж алсад гарчээ Баасан...Гуай....Хөдлөшгүй Баримтаараа....Эх Ороноосоо Урвагч гэсэн Хүнийг өмгөөлөл Нэрийн Дор....МУ АТГ...ыг шүүх..Прокурорыг Гутаан Турхирах Эрх...Өмгөөлөгч нэрийн дор....Хирээс хэтэрч...Өөрийг нь ярьсан хэлсэнийх нь Хариу баримтаар....нь АТГ шалга....Хуулийн хариуцлага тооцоод үзсүү....үндэслэлтэй ч .тохиромжтой....юм билүү Хэн мэдэх бэ?????!@!!!! Бх

  3. Zochin

    Eh orniihoo esreg tagnuul hiisen humuusiig umuuruud bgaa edgeer humuust hariutslaga tootsoh heregtei Baasan avgai ene uvgun 2t hereg umguuluh ysmarch chadvar bhgui

    1. Сүүгий

      Чиний эх орон хятад юм бол энд үхсэнээ хийгээд байгаа юм бэ. Хятадын тагнуул уу чи.

  4. Хх

    Хуулийн мэдлэггүй ийм хүн яаж өмгөөлөгч хийх юм бэ? Эрүүгийн хуулийн зорилго, заалтыгч ойлгодоггүй юм биш үү? Хятадын эсрэг тагнуул хийхийг хориглосон заалт гэнэ үү? Гадны заавар, санхүүжилтээр тагнуулын ажиллагаа явуулсан, гадны захиалгаар Монгол Хятадын харилцааг зохиомол хурцадмал баыдалд оруулж, тусгаар тогтнолд аюул учруулах нөхцлийг гадны ТБ-н зааварчилгаа санхүүжилтээр зохион байгуулсан гэдгийг Монголын ТБ нотолсон юм бна лээ

  5. Зочин

    Хүнийг хилс хэргээр юу гэж арван жил өгөх билээ дээ ямар нэгэн ноотой болоод л хэрэг бүрдүүлсэн байгаа энэ нэг тэнэг зөнөг авгай хэзээ ингээд хүн өмгөөлдөг болчихвоо хэрээ мэдэж хэрзгэнэ дээ

  6. Иргэн

    Энэ хунийг ямар ямар хуульч гэх вэ?.

  7. Гэрэлт

    Энэ манай шүүх цагдаа эрүүл байгаа монголчууд бүгдээрээл хятадад дургуй шдээ бүгдийг нь хужаагийн эсрэг гээд 10 жил хорихнээ энэ ер нь юу болоод байнаа монголын шүүх хятадын шүүхийн өмнөөс ирэгнээ яллаад байж байдаг нэг бол бид хятадын дагуур муж болцон юмуум

  8. zochin

    Баасан амарсан нь дээр.овоо мөнгө хураагаа биз дээ.

Сэтгэгдэл үлдээх