🔴 LIVE: Хотын автозамын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны Нарийн бичгийн даргаар Д.Сумъяабазарыг томилжээ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

17 05сар 2024
Улс төр 719

🔴 LIVE: Хотын автозамын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны Нарийн бичгийн даргаар Д.Сумъяабазарыг томилжээ

Шинээр байгуулагдсан яам, Үндэсний хорооны ажлын албаны бүрэлдэхүүнийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан танилцууллаа.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан:

-Яамгүй гурван сайд ажилдаа орсныг өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, ажлын албаны бүрэлдэхүүнийг албан ёсоор тодорхой болголоо.

Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга хороондоо 10 хүний бүрэлдэхүүнтэй /орон тооны бусаар ажиллах/

Орон тоогоор сайдын ажлын албанд 5 хүний бүрэлдэхүүнтэй байна. Үүнд, сайд, асуудал хариуцсан төсвийн мэргэжилтэн, нарийн бичигтэй багтана.

Нийслэл Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга 32 хүний бүрэлдэхүүнтэй 

Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны Нарийн бичгийн даргаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар ажиллана.

Тус хорооны бүрэлдэхүүнд салбарын сайд зарим салбарын дэд сайд нар орж ирж ажиллана. Орон тоо нь 6 хүний бүрэлдэхүүнтэй ажиллахаар болж байна.

Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга 14 хүний бүрэлдэхүүнтэй

Үүнд сайд, дэд сайд, салбар чиглэл хариуцаж байгаа мэргэжилтнүүд багтана. Орон тоогоор 5 хүний бүрэлдэхүүнтэй ажлын албыг удирдаж ажиллана.

Эдгээр сайд нар салбар дундын уялдаа холбоог хангах үндсэн үүрэгтэйгээр бодлогыг хэрэгжүүлэхээр ажилдаа орсон хэмээв.

 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх