🔴 Д.Амарбаясгалан: ТҮК-ийн ажлыг төр хийхгүй, хувийн хэвшлээр хийлгэнэ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

17 05сар 2024
Улс төр 811

🔴 Д.Амарбаясгалан: ТҮК-ийн ажлыг төр хийхгүй, хувийн хэвшлээр хийлгэнэ

Засгийн газрын ээлжит хуралдаанаас /2022.09.14/ гарсан шийдвэрийг танилцуулж байна.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан:

-Өнөөдрийн хэлэлцэх асуудлын эхэнд Монгол Улсын Засгийн газрын хуралдааны журамд өөрчлөлт оруулах асуудлыг Ерөнхий сайдын даалгавраар оруулж, хэлэлцүүлж батлууллаа.

Энэ нь төрийн ажлын хурдыг нэмэгдүүлж, илүү үр бүтээлтэй, эрдэмтэн, судлаач хөндлөнгийн мэргэжилтнүүдийн санаа бодлыг Засгийн газраар хэлэлцэж байгаа асуудалд тусгах зорилготой.

Хоёрт, өмнөх Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, Ерөнхий сайд чиглэл өгсөн байгаа. Хувийн хэвшил, төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх ажил, үйлчилгээний талаар авах зарим арга хэмжээний тогтоолын төслийг ЗГХЭГ-аас оруулж батлуулсан байгаа.

Нэг ёсондоо,

Гэхдээ стратегийн ач холбогдол бүхий улсын томоохон үйлдвэрүүдийн үйл ажиллагааг төр хариуцаж явуулах нь тодорхой. Мөн хувийн хэвшил аваад явсан ч ашиггүй бизнес байдаг. Тэрийг төр олон нийтийн өмнө хүлээсэн хариуцлагынхаа хүрээнд төр аваад явах хэрэг гардаг.

Тухайлбал, төрийн зүгээс эрхлэх шаардлагагүй дараах бизнесүүд байна. Үүнд:

  • Сургууль, цэцэрлэгийн хүнс, хангамж. Үүнийг мэргэжлийн хувийн хэвшлийн байгууллагууд үүнийг хийх боломжтой.
  • Тохижилт, үйлчилгээний газрууд
  • Гэрэлтүүлэг, чимэглэл, цэцэрлэгжүүлэлт
  • Төрийн өмчийн байруудын ашиглалтын асуудал зэрэг байна. Үүнийг энэ ондоо багтаан шийдвэрлэнэ.

Өөрөөр хэлбэл, 2023 оны төсөв батлагдахад төсвийн ерөнхийлөн захирагч нар аймаг, нийслэл, сум, дүүргийн удирдлагууд хувийн хэвшлүүдийн хийх боломжтой ажлын төслийг оруулж ирэхгүй байх хэрэгтэй.

Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар таван заалт бүхий тогтоолын төслийг хэлэлцэж, боловсрууллаа гэв.

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх