🔴LIVE: НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан: МОХС-ийн асуудлыг Оросын талд тавьж, Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэнэ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

19 05сар 2024
Нийгэм 4141

🔴LIVE: НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан: МОХС-ийн асуудлыг Оросын талд тавьж, Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэнэ

НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. 

НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан:

-Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалантай Монгол-Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн захирал Ж.Соронзонгийн асуудлыг ярилцсан. Монгол-Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн захирал Ж.Соронзон өчигдөр хэвлэлд ярилцлага өгөх үедээ ёс зүйгүй үг хэлсэн. БШУ-ны сайд Л.Энх-Амгалан түүнийг ажлаас нь чөлөөлөх санал гаргасан бол өнөөдөр Удирдах зөвлөлийг хуралдуулж энэ асуудлыг танилцуулна.

Замын түгжрэлийг бууруулах үндэсний хороо ажиллаж байна. Яг энэ асуудлыг улам эрчимжүүлэх, зарим асуудлыг шийдвэрлүүлэх олон асуудал цаашдаа яригдах байх. Энэ асуудал дээр иргэдээсээ асууж, хэлэлцүүлэг өрнүүлнэ. Үндэсний хэмжээний асуудал учраас нийслэл бүрэн эрхийнхээ хүрээнд шаардлагатай арга хэмжээг авч ажиллана. Замын түгжрэлийг бууруулах эцсийн шийдвэр нь улсын дугаарын тэгш, сондгойгоор зорчуулах асуудал биш. МУ-ын Засгийн газраас дэвшүүлсэн Шинэ сэргэлтийн бодлогод ч энэ түгжрэлийн асуудал орж байгаа. Цогц байдлаар энэ асуудлыг хэлэлцэж, шаардлагатай арга хэмжээг авч ажиллах шаардлагатай гэж үзэж байна.

Өвөлжилтийн бэлтгэл ажил тавдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 9-р сарын 15-ны өдөр хүртэл үргэлжилдэг. Цар тахал, хил гааль, тээвэрлэлт, үйлдвэрлэлийн асуудлаас үүдэн өвөлжилтийн бэлтгэл ажилд хүндрэл үүсгэж байна. Хамгийн гол нь бараа бүтээгдэхүүний үнэ хамгийн багадаа 30 хувиар өссөн нь хүнд байдалд оруулж байна гэлээ.

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх