Ичиножо А.Ичинноров анхны түрүүгээ хүртлээ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

17 05сар 2024
Сумо 3153

Ичиножо А.Ичинноров анхны түрүүгээ хүртлээ

Японы мэргэжлийн сумо бөхийн Нагоя башёд Ичиножо А.Ичинноров сумод орсоор 8 жилийн дараа 29 настайдаа анхны түрүүгээ хүртлээ. 

Энэ удаагийн башёд Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ аваргаар манлайлуулсан 19 монгол бөх барилдаж шийдвэрлэх өдөр башёг тэргүүлж байсан Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ озеки Такакейшод өвдөг шороодсон бол Ичиножо А.Ичинноров Урагаар ээлжит даваагаа авч анхны түрүүгээ хүртлээ. Ичиножо А.Ичинноров нь сумо бөхөд хөл тавьснаас хойш найман жилийн дараа ийнхүү анхны түрүүгээ хүртэж байгаа бол монгол бөхчүүд дээд зиндаанд 95 дахь түрүүгээ хүртэж байна. 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх