🔴Ж.Мөнхсолонго: Манай анги байгууллагад цэргийн дүрмийн бус харилцаа байхгүй гэдгийг батлан хэлье

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

17 05сар 2024
Нийгэм 5230

🔴Ж.Мөнхсолонго: Манай анги байгууллагад цэргийн дүрмийн бус харилцаа байхгүй гэдгийг батлан хэлье

Дотоодын цэргийн 05 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч ходоод нь задарч нас барсан харамсалтай хэрэг гарсан. Тэгвэл уг асуудлаар Дотоодын цэргийн штабаас дараах мэдээллийг хийлээ.

Дотоодын цэргийн 05 дугаар ангийн захирагч Ж.Мөнхсолонго 

-Дотоодын цэргийн 05 дугаар ангид 2022 оны нэгдүгээр ээлжээр хугацаат цэргийн албанд татагдан ирж, цэргийн алба хааж байсан иргэн нас барсан эмгэнэлтэй үйл явдал боллоо.

Тэрбээр Сонгинохайрхан дүүргээс татагдан ирж, алба хааж байв. 2022 оны зургаадугаар сарын 10-ны өдрөөс цэргийн албаны анхан шатны мэдлэг олгох сургалт зохион байгуулагдаж, 15-ны өдөр дуусаж, тангараг өргөх ёслолын ажиллагаа болсон. 

Тухайн өдрийн оройноос буюу 22:00 цагаас хойш биеийн байдалд өөрчлөлт орж, ангийн эрүүл мэндийн төвд үзүүлсэн. Анхан шатны тусламж үйлчилгээ авсны дараа биеийн байдал хэвийн байсан. Зургаадугаар сарын 16-ны өглөө дахин эмнэлэгт үзүүлэхэд анхан шатны амин үзүүлэлтүүд хэвийн ч тодорхой шинж тэмдэгтэй байсан тул эрүүл мэндийн үзлэг, үйлчилгээг хүргэсэн. Улмаар тус өдрийн 22:45 цагийн орчимд артерийн даралт доголдсон тул түргэн тусламж дуудаж, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт хүргүүлсэн юм. Тус эмнэлэгт зургаадугаар сарын 17-ны 07:00 цаг хүртэл мэс засалд орж, эмчилгээ хийлгэх явцдаа амь эрсэдсэн.

Бид зургаадугаар сарын 17-ны өдрөөс ар гэрийнхэнтэй нь холбоотой байгаа. Монгол цэргийн дүрмийн дагуу оршуулах хүндэтгэлийн арга хэмжээг өнөөдөр 05:45 цагаас зохион байгуулж, сая дууслаа.

гэв. 

16 Сэтгэгдэл

  1. Зочин

    Байхгүй л гэдэг.цаана нь байж л байгаа

  2. Зочин

    Энэ хэдэн хөдөөний гошногонуудыг өөрсдийг нь шоронд явуулаач. Цэрэг хүн биш гэдэг лалар үг аль соци үеэс байсан. Хэвээрээ байна.

  3. 123

    байдаг гэдгийг энэ нөхөр мэддэггүй л юм. Байсан болоод ходоодыг нь задартал зодсон байна шдээ. Өөрөө зүгээр бие нь өвдөөд 14 см зүсэгдэх үү.

  4. Зочин

    Хүний ходоодыг зад цохичихоод шалтаг битгий тооч алсан бол алсан гэдгээ хүлээ

  5. Zochin

    Baigaa bolood hun alchihlaa . Ofitseriin surguuliin surgalt mash muu bn. Tsereg zodno gej ofitser hund bj bj bolohgui. Hairan saihan urs enhiintsagt ami ersdej bhgui

  6. Зочин

    Би 20 настай байхдаа хоолны хордлого болж түүнээс хойш 40 жилийн хугацаанд 10-аад удаа хоолны хордлого болсон яаж ч байсан ходоод минь задраагүй. Тэгэхээр гадны нөлөөтэй ходоод задардаг байх!

  7. Зочин

    Ходоодыг нь задартал өшиглөсөн бна даа

  8. Зочин

    Hvvhedee tseregt yawuulhaas aij bn.

  9. Ээ

    1. Хужаа бэлэн гоймон иддэг бсан уу? 2. Гаатай ментос бохь зажиож бгаад Кола уусан эсэх

  10. Зочин

    hvvhdee tseregt ywuulhaas aij baina

  11. Зочин

    ДҮҮРЭЙГ НЬ ДЭЛБЭ ӨШИГЛӨНӨ ГЭДЭГ ЧИНЬ ЭНЭ ШҮҮ ДАРГАА

  12. ард

    Хүүхдээ цэрэгт явуулмааргүй байна.Явуулахгүй байх ямар арга байна.Болохгүй бол гадагш нь цагаачлуулах өрга бодьё

  13. Иргэн

    Муу арьс нөмөсөн арчаагүй нүгэлтнүүд. Нүгэл нүдээ олоод өр төлөөс нь өөрт ураг удамт буудгыг мэдэхгүй л бх да

  14. Zochin

    Belen hool iddeg baisan yum bolov uu.Zodloo gehed hodood tegej zadrah uu.Y.mar neg shinj temdeg baih baihdaa

  15. Зочин

    Зүгээр байж байгаад хүний ходоод 14 см цоорно гэж юу байдгын бэ дэгдэлт л байсан байна.

  16. наранцогт

    тэгээд эрүүл саруул залуу гэнэт ходоод нь задраад үхэдэг арай жаахан хүн үнэмшмээр юм яриач эмнэлгийн анхан шатны мэдлэггүй хүн ч ойлгоно та нарын аав ээж та нарыг эрүүл саруул 18 н нас хүргэх гэж яаж зовдоггыг аав ээжээсээ асуудаа новш хайран сайхан хүний үр төрийн нэрийн өмнөөс хүний хүүхдийг хүлээж авч эх орноо батлан хамгаалах үйлсэд сургана гэж тангараг өргүүлж авчаад амыг нь эрсэдүүлчихээд элдэв башир.аргаар буруугүй болж гаоах гэж зүтгэж байгаа та бүхэн батлан хамгаалах салбарын удирдлагууд та нар ард түмнээсээ урвасан байна хэрэгтэй үёд та нар.ард түмнээ газар нутагаа хамгаалана гэж би лав итгэхгүй мөн ч олон аавын хүүгийн амь насаар тоглолоодоо

Сэтгэгдэл үлдээх