МАН: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг ээлжит бус чуулганаар хэлэлцэнэ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

19 05сар 2024
Улс төр 789

МАН: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг ээлжит бус чуулганаар хэлэлцэнэ

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар олон нийтийн санал сонсох хэлэлцүүлгийг улс орон даяар өрнүүлэх талаар УИХ дахь МАН-ын бүлэг мэдээлэл хийлээ.

МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн:

-УИХ-ын үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар улс төрийн намд иргэдээс ирүүлсэн саналын тухай хэлэлцлээ. Өнгөрсөн сард улс төрийн намууд, олон нийт, иргэдийн хөдөлгөөнүүд үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага байна гэдэг зүйлийг их хуралд мэдүүлсэн. Үүнтэй холбогдуулан УИХ-ын даргаас захирамж гарсан. 1992 оны үндсэн хууль баталсан хүмүүсийн төлөөлөлтэй хэлэлцүүлэг хийсэн байгаа. Эдгээр хэлэлцүүлгийн үндсэн дээр хуралдаж, үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, сонгуулийн тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр олон нийтийн санал бодлыг сонсох нь зүйтэй гэдэг шийдвэр гаргасан.

Тиймээс МАН-ын бүлэг өнөөдөр энэ асуудлыг хэлэлцлээ. . Хэрэв олон нийт дэмжвэл хууль санаачлагч бүрэх эрхтэй УИХ-ын гишүүд үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг санаачилж явах үйл ажиллагаа эхэлж болно хэмээн үзэж байна гэлээ.

 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх