🔴LIVE: МЗХ-ны Ерөнхийлөгч асан О.Гэрэлт-Од, А.Мөнхбат нар тус холбоог 3,2 тэрбум гаруй төгрөгийн өрөнд оруулжээ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

19 05сар 2024
Хууль эрхзүй 1412

🔴LIVE: МЗХ-ны Ерөнхийлөгч асан О.Гэрэлт-Од, А.Мөнхбат нар тус холбоог 3,2 тэрбум гаруй төгрөгийн өрөнд оруулжээ

Монголын Залуучуудын холбооны Удирдах хороо, Хариуцлагын хороо, Гүйцэтгэх хорооноос хэвлэлийн хурал хийж байна. Тус хурлаар 2017-2022 оны хооронд Монголын Залуучуудын холбоо /МЗХ/-ны Ерөнхийлөгчөөр ажилласан А.Мөнхбат, О.Гэрэлт-Од нар төв холбоог 3,2 тэрбум гаруй төгрөгийн өрөнд оруулсныг тогтоож, үйл ажиллагааг нь зогсоох нөхцөл байдалд хүргэсэн гэдэг үндэслэлээр Авлигатай тэмцэх газраар шалгуулахаар хүсэлт өгнө гэлээ.

МЗХ-ны ЕНБД Э.Цэнд-Аюуш: 

-Монголын Залуучуудын холбоо /. Хууль, хяналтын байгууллага шалгаж байгаа. Бид ч энэ асуудлаар АТГ-т хандана, мэдүүлэг өгнө. 

Монголын Залуучуудын холбооны Удирдах хороо, Хариуцлагын хороо, Гүйцэтгэх хорооны хурал зарлагдсан боловч, хуралдах боломж гараагүй. Гэтэл байна. Үүнийг мөн хуулийн байгууллагаар шалгуулна. 

А.Мөнхбат даргын үед "Болдчим" ХХК-тай холбоотой 243 сая төгрөгийн асуудал шүүхээр орж, холбоо ялагдсан. Энэ өр О.Гэрэлт-Од даргад ирсэн. Дээрээс нь нэмээд, татварын шалгалтаар 1.6 тэрбум төгрөгийн и-балансын өр гарч ирсэн. Төрийн байгууллагуудад тавьсан өр замаа алдсан. Тухайлбал, нийгмийн даатгалд 107 сая, татварт 280 сая төгрөгийн өртэй байна.

МЗХ-ны байр 60 өрөөтэй. Үүнээс талыг нь түрээсэлдэг. Энэ орлогоор холбооны ажилтнууд санхүүждэг. Мөн, шагналын орлого гэж байдаг. Гэтэл 2022 оны хоёрдугаар сард 600 мянга, дөрөвдүгээр сард 4 сая төгрөг өгснөөс бусдыг нь О.Гэрэлт-Од хувьдаа завшсан. 2022 оны гуравдугаар сард хувиасаа 30 сая төгрөг гаргаж, 4000 медаль урд хийлгэж авчраад, 8500 төгрөгөөр хийлгэснээ 55 мянгаар худалдсан гэв. 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх