БНХАУ-д дэгдсэн чингэлэг тээврийн авлигын гэмт хэрэгт Л.Халтар сайд холбоотой юу

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

19 05сар 2024
Хууль эрхзүй 1980

БНХАУ-д дэгдсэн чингэлэг тээврийн авлигын гэмт хэрэгт Л.Халтар сайд холбоотой юу

Чингэлэг тээвэртэй холбоотойгоор БНХАУ-д Эрээн боомтын албан тушаалтнуудыг саатуулж, шалгаж байгаа гэх мэдээлэл гарч эхэлсэн. Тус асуудалд манай талаас Л.Халтар сайд холбогдсон гэх зүйл яригдаж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар сэтгүүлчдийн асуултад дараах байр суурийг илэрхийллээ.

-Чингэлэг тээвэртэй холбоотойгоор БНХАУ-ын албан тушаалтнуудыг саатуулж, шалгаж байгаа гэх мэдээлэл гарч байна. Энэ асуудалд манай талаас Л.Халтар сайд таныг холбогдсон гэдэг зүйл яригдаж байна?

-Эрээн дээр байгаа хил гаалийн улсуудыг шалгаж байгаа гэдгийг цахим орчноос мэдээлэл авснаар мэдсэн. Албан ёсоор авсан мэдээлэл алга. Надад идсэн, уусан зүйл байхгүй учраас би хэзээ ч хаана ч шалгуулахад нүүр бардам байна.

-Таны хамаарал бүхий хүн тээвэр зуучийн компанитай гэдэг?

-Тийм, тэгж ярьдаг. Тэрийгээ батлах баталгаа гаргаад ир. Хөрөнгө орлогын мэдүүлэг дээр тийм зүйл байхгүй.

-Ачаа тээврийн үнэ хоёр дахин өсөж, маш том авлигын сүлжээ байна гэдгийг БНХАУ-ын тал илрүүллээ. Энэ асуудал Монгол улсын тал хамааралтай гэдэг хардлага байна?

-Нийгэмд тийм хардлага байгааг хэн ч үгүйсгээгүй. Гэхдээ шалгадаг хүн нь би биш. Энэ асуудлыг бид өмнө нь Тагнуулын байгууллагад шалгах хүсэлт өгч байсан. Цар тахлын үед бидэнд хилээ нээх л нэн тэргүүний ажил байсан. БНХАУ-ын талаас тавьсан бүх шаардлагыг Гадаад харилцааны яамаар дамжуулж бид хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ үүний цаанагэлээ.

3 Сэтгэгдэл

  1. Иргэн

    Халтар хамгийн их холбоотой шүү

  2. Зочин

    Энэ хүн хамгийн түрүүнд бгаа шүү араас нь шадар сайд амарсайхан бгаа

  3. Зочин

    bas Nyambaatar oir oirhon zamuud yvaad bsn notoido

Сэтгэгдэл үлдээх