🔴 LIVE: "БНСУ руу явуулна" хэмээн итгэлийг нь олж, 50 сая төгрөгийг нь залилжээ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

16 05сар 2024
Хэрэг зөрчил 3370

🔴 LIVE: "БНСУ руу явуулна" хэмээн итгэлийг нь олж, 50 сая төгрөгийг нь залилжээ

Үзэгч, уншигчдадаа сэрэмжлүүлэг болгон иргэн Д.Амаржаргалд тохиолдсон явдлыг хүргэж байна. 

"БНСУ руу гэрээгээр явуулж өгнө" хэмээн Цэнд-Аюуш овогтой Дөлгөөн гэдэг эмэгтэй түүнийг залилж, "Прогресс капитал" ББСБ-д нэг өрөө орон сууцыг нь 50 сая төгрөгийн барьцаанд тавьсанаас өнөөдөр  тэрбээр шүүхийн шийдвэрийн дагуу орон гэргүй болох дээрээ тулчихоод байгаа аж.

Иргэн Д.Амаржаргал: 

-Миний бие Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд гэр бүлийн хамт амьдардаг. Ц.Дөлгөөн гэдэг эмэгтэйтэй байрны урдах тоглоомын талбай дээр танилцаж байсан. "Эгч ээ би хүмүүсийг БНСУ руу гаргадаг шд" гэж хэлэхээр нь итгээд 15 сая төгрөг өгсөн. Үнэхээр БНСУ руу явсан. Очоод байж байтал "Та хурдан буцаж ир. Тэгвэл би таныг байнгын визтэй болгож өгье" гэхээр нь 14 хоноод буцаад ирсэн. Тэгсэн "Надад мөнгө хэрэгтэй боллоо. Та байраа барьцаанд тавьчих" гээд, өөрөө дагуулж яваад "Прогресс капитал" ББСБ-д барьцаанд тавьж, 50 сая төгрөг авч өгсөн. Тэрнээс хойш нэг ч удаа төлөлт хийгээгүй, одоо хүүтэйгээ 75 сая төгрөг болоод, орон гэрээ алдах дээрээ тулчихаад байна /уйлав/. 

Миний хувьд группт байдаг, гэртээ хүүхдээ хардаг. Сая хүү маань осолд ороод, эмчлэгдэж байгаа. Учир байдлаа  Ц.Дөлгөөнд хэлэхээр "Өнөө орой төлнө. Өнөөдөр төлнө" гээд яваад байдаг. Сард 3 сая 30 мянган төгрөг төлөх ёстой. 

Хадам эгч Г.Нармандах: 

-Бид нар Ц.Дөлгөөний асуудлаар цагдаагийн байгууллагад хандсан. Гэтэл "Визний залилангийн олон удаагийн үйлдэлтэй. Нэгтгэж шалгана" гэж хэлсэн. ШШГЕГ-ын харьяа 461-р ангид саатуул гэсэн. Гэтэл өчигдөр найз нар нь ирээд, намайг түлхээд аваад явчихсан. Д.Амаржаргал энэ хоёр өчигдөр зодолдсон гэв. 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх