🔴 LIVE: Машиндаа шатаж, нас барсан хэргийг прокуророос хэрэгсэхгүй болгосонд төрөл төрөгсөд нь гомдолтой байна

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

20 05сар 2024
Хууль эрхзүй 1499

🔴 LIVE: Машиндаа шатаж, нас барсан хэргийг прокуророос хэрэгсэхгүй болгосонд төрөл төрөгсөд нь гомдолтой байна

Гэвч хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс гомдолтой байгаа бөгөөд хэргийг дахин шалгахыг хүсч байгаагаа хэлж байна. Мөн тэрбээр хэрэгт найз охин болон гурван найзыг нь хардаж байгаа гэлээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч:

-Энэ хэргийг Сонгинохайрхан дүүргийн II хэлтсийн ахлах мөрдөгч н.Ариунболд шалгаад, тус прокурорын газрын хяналтын прокурор н.Нарангоод шилжүүлсэн. Улмаар прокурор хяналт тавьсан байдаг.

Ахлах мөрдөгч н.Ариунболдын зүгээс хэргийг прокурорт шилжүүлэхдээ зарим этгээдүүдийг яллагдагчаар татах саналтайгаар өгсөн. Гэвч хэрэгт авагдсан баримтуудад үндэслэж прокурор дүгнэлт гаргасан байх. Гэхдээ хэргийг хэрэгсэхгүй болгож, хаасан.

Үүнд гомдолтой байгаа. Дараагийн шатны прокурорт би гомдол гаргасан. Харин долоо хоногийн өмнө намайг хэрэгтээ танилцуулсан. Энэ үед дутуу шалгасан байна гэх итгэл үнэмшил төрсөн учир дахин шалгуулах хүсэлтэй байгаа.

Талийгаач дүү маань шөнийн 12 цагийн үед машинтайгаа шатаад нас барсан. Согтуу байх үед нь найз охин болон гурван найз нь орхиод явсан байсан. Тухайн үед хэргийг шалгахаар очиход машин цоожтой байсан гэсэн.

Хуулиндаа машин нь гадны нөлөөтэй, өөрөө шатсан эсэхийг шалгах ёстой ч Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт угаартсан байна гэж гарсан. 

Мөн дүүгийн маань гар утсыг ломбардад тавиад тавуулаа нийлж шоудсан байсан. Тэгээд маргааш нь цагдаа дээр очиход найзуудыг нь согтуу байсан учир мэдүүлэг авалгүйгээр эрүүлжүүлэхэд оруулчихсан байсан. Гэтэл манай дүүгийн цогцосноос алкохолны хэмжээг тогтооход өндөр байна гэж гарсан байна. Найзууд нь архи уусан гээд байхад согтолтын хувь хэмжээ тогтоогдоогүй. Иймд гомдолтой байна гэв.

 

1 Сэтгэгдэл

  1. Зочин

    Сайн шалгах хэрэгтэй шдээ

Сэтгэгдэл үлдээх