🔴 LIVE: Даргалагч шүүгч Д.Доржсүрэн татгалзсанаар Н.Түвшинбаярт холбогдох шүүх хурал дахин хойшиллоо

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

20 05сар 2024
Хууль эрхзүй 1197

🔴 LIVE: Даргалагч шүүгч Д.Доржсүрэн татгалзсанаар Н.Түвшинбаярт холбогдох шүүх хурал дахин хойшиллоо

Хан-Уул дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Доржсүрэн шүүх хурлаас татгалзсанаар Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Олимпын аварга Н.Түвшинбаярт холбогдох шүүх хурал тодорхойгүй хугацаагаар хойшиллоо.

Олимпын аварга Н.Түвшинбаярын өмгөөлөгчөөр Л.Данзанноров: 

-Бидний зүгээс шүүх хурлыг хойшлуулъя гэдэг хүсэлт өгөөгүй. Даргалагч шүүгч Д.Доржсүрэн татгалзсанаар шүүх хурал хойшиллоо. Одоо дахин хуваарилагдаж, тов гарна. Хэзээ гэдгийг мэдэхгүй. 

Өчигдрөөс эхлэн сошиал дээр нэг буруу мэдээлэл яваад байна лээ. Н.Түвшинбаярын зүгээс шүүгчид нөлөөлсөн гэж. Ийм зүйл огт байхгүй. Огтоос худал гэдгийг хариуцлагатайгаар хэлье. Шүүх хурал хойшилсон нь хэргийн оролцогчтой холбоогүй. Н.Түвшинбаярын зүгээс шүүгчид нөлөөлөх оролдлого хийгээгүй, хийх ч үгүй. 

Өнөөдрийн хуралд арван гэрч ирэхээс ес нь ирсэн гэв. 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх