“ОРОЛЦОО” төсөл хоёр дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

19 05сар 2024
Нийгэм 826

“ОРОЛЦОО” төсөл хоёр дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна

Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн зөрүүг ойртуулж, залуусын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас “ОРОЛЦОО” төслийг хоёр дахь жилдээ зохион байгуулах гэж байна.

Хөдөлмөр эрхлэх хүсэл, эрмэлзэлтэй, 18-34 насны залуусыг уг төслийн хүрээнд ажил хөдөлмөрт уриалж, урамшуулж, сургаж, дадлагажуулж, ажлын байранд зуучилна. 

Монгол Улсын Засгийн газрын “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяадын цогц төлөвлөгөө”-ний 2.6 дахь заалт болон 2021 оны 58 дугаар тогтоолоор батлагдсан залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх “Оролцоо” төслийг өнгөрсөн 2021 онд хэрэгжүүлж нийт 5000 гаруй залууг хувь хүний хөгжлийн цогц сургалтад 12 ээлжээр хамруулан хөдөлмөрт бэлтгэсэн билээ.

Энэ жилийн бүртгэлийг тавдугаар сарын 16-26-ны өдрүүдэд E-Mongolia цахим системээр бүртгэнэ.

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх