🔴 LIVE: Э.Бат-Үүл: Путины гар, хөл болсон Х.Баттулгыг Ардчилсан намаас зайлуулна

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

17 05сар 2024
Улс төр 2015

🔴 LIVE: Э.Бат-Үүл: Путины гар, хөл болсон Х.Баттулгыг Ардчилсан намаас зайлуулна

Нийслэлийн Ардчилсан намаас хэвлэлийн бага хурал хийж, "Монголоо Беларусь болгохгүй" сонордуулга гаргаснаа мэдэгдлээ. Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүл сонордуулгыг уншиж танилцуулаад, Путины эсрэг тэмцэхийг уриалсан юм.

Тус сонордуулгад " Путин хөрш Монголын ардчиллыг "шүдэндээ зуун", чадвал устгах хүсэл зорилготой байна. Энэ зорилгоо манай улсад сууж байгаа Элчин сайдаараа дамжуулан эрээ цээргүй илэрхийлэв.

Монголд биологийн зэвсэг үйлдвэрлэж байгаа мэтээр гүжирдсэн цуурхал тараав. Боломж гарвал биологийн зэвсгийг нь устгах нэрийдлээр "цэргийн ажиллагаа" гэгчээрээ манайд халдах гэсэн алсын санаа агуулсан юм биш биз хэмээн хардахаар балмад загнав.

Путины санаархлыг хэрэгжүүлэхэд бэлэн байгаа Оросын Элчин сайд ганцаараа биш ээ. Түүнийг дэмжиж, Путины "тавдугаар цуваа" болон хөдлөхөд бэлэн монгол хүн цөөнгүй байна. Гадаад харилцааны сайд асан Л.Эрдэнэчулуунаас авахуулаад Ардчилсан намын нэрийг барин, улс төрийн үйл ажиллагаа явуулж буй ерөнхийлөгч асан Х.Баттулга нарын нөлөө бүхий хүмүүс уг тавдугаар цувааны манлайд зогсож байна. Дэлхийн ардчилсан үзэлтэй хүн бүхэн Путины түрэмгийллийг эсэргүүцэж байхад Х.Баттулга, Л.Эрдэнэчулуун нар харин уг түрэмгийллийг улайран дэмжиж байна.Х.Баттулга Путины "тавдугаар цуваа"-г манлайлаад зогсохгүй путинчүүдээ манай намд их хэмжээгээр шургуулж, Ардчилсан намын жирийн олон гишүүнийг төөрөлдүүлэн, намын үйл хэргийг гажуудуулж байна. Тэрбээр ардчилсан намыг бүхэлд нь Путины "тавдугаар цуваа" болгон ашиглах замаар Монголыг Беларусь болгох даалгаврыг эздээсээ авсан бололтой.

Монголыг Беларусь болгох Х.Баттулгын үйл хэргийг гүйцэлдүүлэхэд бэлэн төрийн тусгай албан хаагчид прокурорын болон цагдаагийн байгууллагын удирдлагад ажиллаж байгаа нь Путины түрэмгийллийг эсэргүүцсэн залуусын үйл ажиллагааг мөрдөн мөшгөж, байцаан дарамталж байгаагаас бас харагдлаа.

Монголын прокурор, цагдаа Путины хүчний байгууллага шиг увайгүй загнан, улсынхаа Үндсэн хууль, хуулийг уландаа гишгэсэн нь Монгол Улсын бүрэн эрхт байдал руу халдсан тэвчиж болшгүй жигүүртэй хэрэг. Ийм хүмүүс манай төрийн албыг хаших эрхгүй.

Монголын Ардчилсан нам бол улс орноо Зөвлөлтийн колоничлолоос чөлөөлөх түүхийн дуудлагаар бий болсон нам билээ. Тийм болохоор үндэсний эх оронч үзэл манай намын тулгуур үзэл байсаар ирсэн юм. Бидний энэ үзэл санаа өнөөдөр дахин түүхэн сорилттой тулгарлаа.

Хэрэв зээ  Монгол Улс, монгол хүн эрх чөлөөгүй, харийн хамжлагууд болно. Үүнийг эрүүл саруул ухаантай ямар ч монгол хүн зөвшөөрөхгүй. Тэр тусмаа үндэсний эх оронч үзэлтэй жинхэнэ Ардчилсан намын гишүүд огтоос зөвшөөрөхгүй.

Тийм болохоор цаг алдалгүй тэмцэцгээе. Монголоо Беларусь болгохыг эсэргүүцэн тэмцэцгээе.  Сүхбаатарын талбай дээрээ эрх чөлөөгөө хамгаалахаар тавдугаар сарын 11-нд цуглацгаая. Харь гүрний олигархиудын гар, хөл болсон олигархи Баттулгад сануулан тэмцье" гэжээ.

Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүл:

-ин. Би Ардчилсан намын зарим гишүүддээ нэг зүйлийг хэлмээр байна. Монгол Улсад ОХУ-аас сууж байгаа бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов Ардчилсан намыг доромжилж байхад энэ хүмүүс дуугараагүй ээ. Монголын Ардчилсан намыг Оросын Элчин сайд доромжилж байхад эсэргүүцэж хэн ч дуугараагүй. Би дахин нэг зүйлийг хэлье. Ардчилсан намаас Монголын путинчүүдийг, гар хөлүүдийг зайлуулах болно гэлээ.

7 Сэтгэгдэл

  1. Зочин

    Энэ салга саарал чинь лав галзуурсан байх. Тэр шорондоо зүгээр хэвтэж байхгүй юу гээд солиороод байна аа. Бат-Үүлийн үгийг сонсдог тоодог хүн байна уу. Энэ монголд гай тарина шүү

  2. Иргэн

    Зөнөг салга өвгөнийг монголын төрөөс холдуулж хайрла бурхан минь эсвэл Путин минь ээ

  3. Зочин

    Ийм хүмүүсээр төрөө удирдуулаад 30 жил болсон гэхээр гутамшиг wм даа.Төр удирдаж явсан хүн гэхэд ямар ч баталгаагүй ,улс төрч хүний амнаас гархааргүй мэдэгдэл хийгээд зогсч байдаг.Энэ Салага Саарал өөрийгөө их томд боддог муу карманы хулгайч шүүү.

  4. Зочин

    Ардчилал гэж энэ дэлхийд байхгүй.Д.ТРАМП хэлсэн юм уншаач эргүү дурак

  5. Зочин Зочин

    Оросыг дийлэхгүй ээ БатҮүлээ хол очиж хуц Беларусь шиг трактор, комбайнаа үйлдвэрлэчих Баттулгаас яагаад айгаад бгаа юм та нарын булхай илэрчих гээд байна уу ? Үхэх нь ээ тайван бай тайван бай тэртэй тэргүй үнэн ялна Орос ялна .Слава Россия. Дeнь побeди Россия. 2 дахь ялалтаа байгуулана бардам хэлье

  6. Bi

    Зүгээр байгаа улсыг өдөөд байх юм.Өөрсдөө төр барьж байхдаа чадаагүй байж.Яаж улс орныг бусьнуулхав гээд салгалаад байх юм.Олон хүний хараал идэхдээ дуртай болжээ.Украйн явах яасан салгаа

  7. Батаа

    Иш чааваас ийм баатар гэж юу бхвдэ. Шоронд ороод өвчин нь сэдэрч.

Сэтгэгдэл үлдээх