ЧУУЛГАН: Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийн чөлөөт үлдэгдлийн талаарх асуулгын хариу сонсоно

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

19 05сар 2024
Улс төр, Чуулган 866

ЧУУЛГАН: Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийн чөлөөт үлдэгдлийн талаарх асуулгын хариу сонсоно

УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ. 

- Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-тай бусад хууль тогтоомжийг нийцүүлэх зорилгоор боловсруулсан хуулийн төслүүд 

-Эрдэнэсийн сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд 

- “Тогтоолын хавсралтыг шинэчлэн батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл 

- Зарим төрлийн төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай хуулийн төсөл 

- Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл 

- УИХ-ын гишүүн Н.Учралаас Ерөнхий сайдад хандаж “Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийн чөлөөт үлдэгдлийн талаар” тавьсан асуулгын хариу сонсоно

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх