Краны хийц, эд ангийн гэмтлээс болж осол гарчээ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

19 05сар 2024
Нийгэм 1295

Краны хийц, эд ангийн гэмтлээс болж осол гарчээ

Нийслэлийн Баянгол дүүргийн гуравдугаар хорооны нутагт кран унаж, замын байгууламж эвдсэн осол гарсан. Энэ талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч П.Дашдаваагаас тодрууллаа.

Тэрбээр "Өнөөдрийн байдлаар тухайн барилгын ажлыг зогсоож, краныг дахин угсрах, суурийн бэхжүүлэх ажил хийгдэхээр байна. Тухайн краны хувьд металл хийц нь зэвэнд элэгдсэн байсан тул шинжилгээнд дээжийг нь өгсөн байгаа. Барилгын компаниуд краны бүрэн бүтэн байдал, мэргэжлийн байгууллагаар угсралтаа хийлгэх ёстойг анхааруулъя. Шөнийн цагаар кран унаж, хүн бэртэж гэмтээгүй ч аюул бол ойрхон байгааг сануулж буй хэрэг юм" гэлээ.

Урин дулааны улирал болж барилгын ажил эхэлж байгаатай холбоотойгоор аж ахуйн нэгжүүд, иргэд техникийн бүрэн бүтэн байдлыг анхаарах, дотоод хяналт, үзлэг шалгалтыг тогтмол хийх, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж аливаа осол эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх