🔴 LIVE: Боксын насанд хүрэгчдийн УАШТ-ий нээлтийн үйл ажиллагааг шууд дамжуулан хүргэж байна

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

17 05сар 2024
Спорт 2238

🔴 LIVE: Боксын насанд хүрэгчдийн УАШТ-ий нээлтийн үйл ажиллагааг шууд дамжуулан хүргэж байна

Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, ХХ зууны манлай дасгалжуулагч В.Батбаярын нэрэмжит Боксын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн гуравдугаар сарын 21-27-нд Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдаж байна.

Гуравдугаар сарын 21,22,23-ны өдрүүдэд хэсгийн тулаанууд явагдсан бөгөөд маргааш /2022.03.24/ эмэгтэй хагас шигшээ, нөгөөдөр /2022.03.23/ эрэгтэй хагас шигшээ тулаанууд явагдана. Харин бямба гарагт эмэгтэй шигшээ, ням гарагт эрэгтэй шигшээ тулаан явагдах ажээ. 

Тус тэмцээнд нийт 41 байгууллагын 200 гаруй тамирчин оролцож, Олон улсын боксын холбоо болох ABА-ын журмын дагуу эрэгтэй 13 жин, эмэгтэй 12 жинд тамирчид өрсөлдөж байна. Өмнө нь тамирчдынхаа чансааг гаргаад, эрэмбэлж, дээд доод зоонд хуваадаг байсан бол энэ удаад ямар нэг давуу эрхгүйгээр бүх тамирчид ижил гараанаас, сугалаагаар өрсөлдүүлж байна. Тус жиндээ алтан медаль авсан тамирчин шигшээ багт орохоос гадна ур чадвар сайтай, өсөн дэвжих боломжтой тамирчдын талаар Удирдах зөвлөл санал оруулна гэж Олон улсын хэмжээний мастер, Монгол Улсын шигшээ багийн дасгалжуулагч О.Батхүү мэдэгдлээ. 

МБХ-ны ерөнхийлөгч Х.Нямбаатарын урилгаар Куба улсын алдарт дасгалжуулагч Гилберто Виера Гутиррез манай улсад ажиллаж байна. Тэрбээр 2024 он хүртэл манай тамирчидад зөвлөнө. Дасгалжуулагч Гилберто Виера Гутиррез нь Кубын боксын спортод 30 гаруй жилийн хугацаанд хамгийн өндөр амжилт үзүүлсэн тамирчин бөгөөд туршлагатай дасгалжуулагч юм. 

Дашрамд дурдахад, Монголын боксын холбооноос энэ жил хөдөө орон нутгийн тэмцээний тоог нэмэгдүүлэх зорилго тавин ажиллаж байна. Мөн шигшээ багийн дэргэд залуучуудыг шигшээ баг, хоёрдугаар шигшээ багийн бий болгож 9 дасгалжуулагч, 40-50 тамирчинтай байхаар төлөвлөжээ. 

Боксын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг Livetv.mn сайт болон Livetv HD телевиз онцгой эрхтэйгээр энэ сарын 21-27-ны өдрүүдэд өдөр бүрийн 12-18 цагийн хооронд шууд дамжуулан үзүүлнэ. 

Тэмцээний 3 дахь өдрийн шууд дамжуулалтыг хүлээн авна уу.

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх