🔴 LIVE: Туркээс ирсэн 13,500 ширхэг барааг гаальд мэдүүлээгүй зөрчил илэрчээ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

16 05сар 2024
Хэрэг зөрчил 1880

🔴 LIVE: Туркээс ирсэн 13,500 ширхэг барааг гаальд мэдүүлээгүй зөрчил илэрчээ

Улаанбаатар хот дахь Гаалийн газраас Туркээс ирсэн карго ачааны хяналт шалгалтын талаар мэдээлэл өглөө. Сүүлийн үед ачаа нэг бүрийг гаалийнхан шалгаж, бизнес эрхлэгчдэд хүндрэл учруулж байгаа талаарх гомдол тасрахгүй байгаа билээ. 

ГЕГ-ын Зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэлийн газрын дарга Б.Сүхбаатар:

-. Туркээс ирсэн 13,500 ширхэг барааг гаальд мэдүүлээгүй зөрчил илэрсэн. Турк улсаас ирсэн бүх барааг удаан хугацанаа турш шалгаж байгаа гэсэн гомдол гарсан. Тухайн иргэнд ачаагаа ирээд шалгуулах шаардлага тавихад өөрийн биеэр ирээгүй тул гаалиас шалгалт хийсэн. 

Уг ачаа тээшээ мэдүүлэгч гуравдугаар сарын 7-нд мэдүүлсэн. Нийт 19.9 тонн жинтэй 472 ширхэг хайрцаг мэдүүлсэн. Ачаа тээшийг өмчлөгчийг байлцуулж байж ачааг задалж хяналт явуулдаг. Энэ тохиолдолд дуудахаар ирэхгүй байсан. Өнөөдрийн байдлаар 350 ачааг нь шалгаад дууссан. Одоогоор тухайн иргэн ирж ачаагаа шалгуулаагүй. . Гаальд мэдүүлсэн байдал нь ачаатай нь харьцуулахад худал мэдээлсэн байсан тул нарийвчилсан шалгалт хийхийн тулд гараар шалгасан.

Иргэн эхлээд тээврийн зардлаа дараа нь тоо хэмжээгээ худал мэдүүлсэн. Зарим бараагаа мэдүүлээгүй. Мэдүүлэхдээ хамгийн хямд үнэтэйгээр мэдүүлсэн ч шалгаад үзэхэд өндөр үнэтэй бараа байдаг. Хэрвээ бараагаа гаальд гүйцэд мэдүүлээгүй бол Зөрчлийн тухай хуулиар торгууль ногдуулна. ГЕГ-ын үйл ажиллагаанд металл илрүүлэгч, рентген, эрэлч нохойг ашиглаж буй. Рентген төхөөрөмжөөр барааны тоо хэмжээг мэдэх боломжгүй хэмээв.

Гаалийн байгууллага өнгөрсөн онд гаалийн тухай хууль зөрчиж мэдүүлэгт барааг бичилгүй орхисон, үнэ тоо хэмжээг худал мэдүүлсэн нийт 933 удаагийн зөрчлийг илрүүлж улсын төсөвт  2 тэрбум 772 сая төгрөгийг төлүүлж шийдвэрлэсэн. Зөрлийн 85 хувь нь орох чиглэлд үйлдэгдсэн. Энэ оны эхний хоёр сарын байдлаар 192 зөрчил илрүүлж 450 гаруй сай төгрөгийг нөхөн төлүүлсэн. Зөрлийн 50 хувийг гаалийн татвараас зайлсхийх зөрчил илэрсэн. Хил нээсэнтэй холбоотой хязгаарласан барааны зөрчил нэмэгдсэн байна.
2021 оны наймдугаар сард Монгол Улсын иргэн илгээмж хүлээн авахтай 1 кг орчим хар тамхийг хууль бусаар нэвтрүүлэхийг оролдсон. Мөн он гараад сүүлийн үед үйлдвэрлэгдсэн хүчтэй үйлчилгээтэй, синтетик мансууруулах бодис нэвтрүүлж байж болзошгүй үйл ажиллагааг шалгаж байгаа.
Электрон тамхийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон зүйл байхгүй. ДЭМБ-аас электрон тамхины хэрэглээг хязгаарлах зөвлөмж ирсэн. Жилд 1.3 сая ширхэг нэвтэрдэг.

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх