🔴 LIVE: ГХЯ: Украинд байгаа иргэдээ Орос, Польш, Унгар, Чех улсаар дамжуулан газраар татаж авахаар судалж байна

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

19 05сар 2024
Нийгэм 2115

🔴 LIVE: ГХЯ: Украинд байгаа иргэдээ Орос, Польш, Унгар, Чех улсаар дамжуулан газраар татаж авахаар судалж байна

ГХЯ-аас Украины нөхцөл байдал, тус улсад байгаа иргэдийн асуудлаар мэдээлэл хийлээ. Украины нөхцөл байдал тодорхойгүй байгаа бөгөөд .

ГХЯ-ны Консулын газрын захирал Б.Болд: 

-Украины Харьковд хотод нийт 18 оюутан, дөрвөн байнга оршин суудаг монгол иргэн байгаа. Харин Киев хотод 12 оюутан, гурван байнга оршин суудаг иргэн байгаа бол Кривой Рогт хоёр оюутан байгаа юм.

Харьковд хотод байгаа оюутнуудын тухайд дайн эхэлснээс хойш хэсэг хугацаанд хорогдох байранд байсан. .
Гэхдээ тус хотод нөхцөл байдал харьцангуй хэвийн болж байна гэсэн мэдээллийг өгч байна. Киев хотод болон Кривой Рогт байгаа оюутнууд бүгд Оюутны байрандаа байгаа бол бусад хотуудад оршин сууж байгаа манай иргэд өөр, өөрсдийнхөө гэрт байгаа гэсэн мэдээлэл байна.

Львов хотод манай улсын нэг оюутан суралцдаг. Тус оюутан Украинд түр хугацаагаар зорчиж байсан гурван монгол иргэний хамтаар Монголын цагаар өнөөдөр 11:00 цагийн орчимд Польшийн хилийг давсан буюу Польш улс руу нэвтэрсэн байна.

. Энэ хүрээнд бид өчигдөр Польшийн хил нэвтрэх хүсэлтэй монгол иргэдийн жагсаалтыг тус улсын талд хүргүүлсэн. Өнөөдөр ГХЯ-нд оюутнуудын ар гэрийн төлөөлөл ирж уулзсан. Тэдний зүгээс татан авах ажиллагааг аль болох хурдан зохион байгуулах, гэв.

1 Сэтгэгдэл

  1. Монгол

    Манай улс одоо чадах юм нь мориор татаж авах юм гэнэ Бидний хийж чадах юм гэнэ

Сэтгэгдэл үлдээх