🔴 LIVE: Капитал банкны 118 тэрбум төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг ЭМЯ, ХНХЯ-нд шилжүүлнэ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

17 05сар 2024
Улс төр 1063

🔴 LIVE: Капитал банкны 118 тэрбум төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг ЭМЯ, ХНХЯ-нд шилжүүлнэ

Өнөөдөр болсон Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар танилцууллаа.

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар: "Капитал банкийг 2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр татан буулгахад Монгол банкны хяналт шалгалтын тайлангаар ЭМДЕГ, НДЕГ-т нийт 240 тэрбум төгрөгийн өр төлбөр барагдуулах тооцоо гарсан. Энэ дагуу эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад Капитал банкны харилцахад байсан бэлэн мөнгөнөөс хоёр даатгалын санд тус бүр 7.7 тэрбум төгрөг шилжүүлсэн.

Тухайн газрууд эдгээр шилжүүлэн авсан эд хөрөнгийг өөрсдийн үндэсний зөвлөлөөс гаргасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдан борлуулж, сангуудад эргэн төвлөрүүлж байгаа талаарх мэдээллийг бидэнд өгсөн.

Капитал банканд хураагдсан битүүмжлэгдсэн хөрөнгийг шилжүүлэхээр тохирсон байгаа. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас үлдэгдэл 118 тэрбум төгрөгийн үнэ бүхий бусад эд хөрөнгийг дээр дурдсан хоёр санд хувь тэнцүүлэн шилжүүлэхээр болсон. Одоогийн байдлаар ЭМДЕГ-ын авбал зохих үлдэгдэл төлбөр 91.9 тэрбум, НДЕГ-ын 74.3 тэрбум төгрөг байна.

Битүүмжлэгдсэн, үнэлгээ тогтоосон хөрөнгийн хэмжээ 118 тэрбум төгрөг байгаа. Энэ  Үүнд, үйлчилгээний обьект 44ш, үйлдвэр 7ш, орон сууц 46ш, газар 82ш, зоорь 4ш, дуусаагүй барилга 3, фермерийн барилга 7, агуулах 6ш байна. Битүүмжлэлийг дуусгаж шилжүүлж өгснөөр дээрх сангууд дуудлага худалдаагаар үнэ хаялцуулан худалдах ажил хийгдэнэ" гэсэн юм.

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх