Мөсний загасчлалын ДАШТ-д монголчууд амжилттай оролцлоо

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

19 05сар 2024
Спорт 3405

Мөсний загасчлалын ДАШТ-д монголчууд амжилттай оролцлоо

Литва улсын Шяулай хотноо 18 дахь удаагийн мөсний загасчлалын ДАШТ-д зохион байгуулагдлаа. 

 

Энэ удаагийн ДАШТ-д Т.Эрдэнэчулуун ахлагчтай Монголын баг тэмцээнд оролцсон 12 орноос зургаадугаар байранд орлоо. Т.Эрдэнэчулууны хувьд 2014, 2015, 2016, 2017, 2018, 2020 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд тамирчнаар оролцож байсан туршлагатай манай шилдэг загасчин юм.

Багийн дүнгээр тэмцээнийг зохион байгуулагч Литва улсын баг тэргүүлсэн бөгөөд дэд байранд Беларус улсын баг орсон байна.

Тэмцээний өмнө бороо орж нуурын мөс нимгэрсэн тул тэмцээний хуваарьт өөрчлөлт орсон байна. Мөн түүнчлэн ширүүн салхитай байгаль, цаг уурын хүнд нөхцөлд тэмцээн явагдсан ч манай баг, тамирчид амжилттай оролцлоо. 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх