🔴LIVE: УИХ-ын гишүүн асан Г.Солтан, Б.Ундармаа, Д.Дамба-Очир, Б.Батзориг, Д.Хаянхярваа нарыг МАН-аас хаслаа

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

20 05сар 2024
Улс төр 2821

🔴LIVE: УИХ-ын гишүүн асан Г.Солтан, Б.Ундармаа, Д.Дамба-Очир, Б.Батзориг, Д.Хаянхярваа нарыг МАН-аас хаслаа

МАН-ын Хяналтын ерөнхий хорооны шийдвэр гарч, төрийн өндөр албан тушаал хашиж байсан зарим гишүүдээ намаас түдгэлзүүлж байгаа талаар мэдээлэл хийж байна.

МАН дараах гишүүдийг намаас гарсанд тооцож, гишүүнчлэлээс нь түдгэлзүүлжээ.

  • УИХ-ын гишүүн асан Г.Солтан
  • УИХ-ын гишүүн асан Б.Ундармаа
  • УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очир
  • УИХ-ын гишүүн асан Б.Батзориг
  • УИХ-ын гишүүн асан Д.Хаянхярваа

Харин МАН-ын Бага хурлын гишүүдээс Э.Эрдэнэжамьяан, Д.Даваасамбуу, Э.Цасчихэр, М.Батсайхан, Д.Дуламсүрэн нарыг хасахаар болжээ.

МАН-ын Хяналтын ерөнхий хорооны дарга Б.Баярбаатар:

-МАН-ын дүрэмд орсон хариуцлага, сахилга, ёс зүйтэй холбоотой нэмэлт өөрчлөлтийг хэрэгжүүлэх талаар өнөөдөр хуралдаж, хэлэлцлээ. .

Энэ дүрмийн нэмэлт өөрчлөлтийг ес хоногийн өмнө УДШ бүртгэсэн.

Тэгэхээр МАН-аас улс төрийн өндөр албан тушаалд нэр дэвшин сонгогдож ажиллаж байхдаа авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн, яллагдагчаар татагдсан тохиолдолд өөрийн хүсэлтээр түдгэлзэх хүсэлтээ 30 хоногийн дотор ирүүлэх ёстой. Үгүй бол Хяналтын ерөнхий хороо хуралдаж, намын гишүүнээс нь түдгэлзүүлэх ийм дүрэмтэй.

Албан тушаалаа ашиглаж, бусдад давуу байдал олгосон гэсэн зүйлчлэлээр шийтгэл сонсоод, хугацаа нь дуусаагүй зарим гишүүнийг намаас гарсанд тооцсон байгаа. Үүнд УИХ-ын гишүүн асан Г.Солтан, Б.Ундармаа, Д.Дамба-Очир, Б.Батзориг, Д.Хаянхярваа нарыг МАН-ын гишүүнчлэлээс гарсанд тооцлоо гэлээ.

4 Сэтгэгдэл

  1. Зочин

    Амартүвшин Ганхуяг Дамдинням нарыгаа хасаач

  2. Зочин

    Ман-намаас хасагдах юу юм бэ.шийтгэл юмуу.10. 20 жил шоронд суух юм уу. Инээдтэй юм.ман-нам бол юу ч биш үнэт зүйл үү.ёстой ичмээр.ман-аас хасагдахаар яадаг юм үхэх юм уу. Ман-гишүүд ичиж амьдаръя.маанагууд ын фракц.Хэнииг ч хэн ч биш болгодог .наманцар.хамгийн маанагууд нь ялгараад орсон байдаг

  3. Зочин

    Ждучдыг хөөгөөчээ.ийм юманд холвогдсон улсыг бүгдийг хөөж намаа цэвэрлэх нь зөв

  4. Бодол

    Нам дагаж мөнгөтэй болсон.одоо олсон бүгдий нь хурааж гарга бусдад сургамжтай

Сэтгэгдэл үлдээх