🔴 LIVE: Г.Баярсайхан: Хөгжлийн банкны зээлийн асуудлаар нээлттэй сонсгол хийх саналаа хүргүүлнэ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

17 05сар 2024
Нийгэм 1398

🔴 LIVE: Г.Баярсайхан: Хөгжлийн банкны зээлийн асуудлаар нээлттэй сонсгол хийх саналаа хүргүүлнэ

АТГ-ын Олон нийтийн зөвлөл нь 14 гишүүнтэй. Эдгээр ОНЗ-ийн гишүүдийн төлөөлөл Хөгжлийн банкны зээлийн асуудлаар АТГ-т зөвлөмж хүргүүлж байна. Мөн нээлттэй сонсгол зохион байгуулах талаар мэдэгдэл хийлээ. 

АТГ-ын Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Ганбат:

-Шүүхээр жилд хоёрхон хэрэг шийдвэрлэдэг байсан бол өнгөрсөн жил АТГ 160 орчим хэргийг эцэслэн шийдвэрлэсэн байна. Мөн 1 их наяд гаруй төгрөгийн эргэн төлүүлжээ.

2021 оны авлигын индексийн үнэлгээгээр манай улс 35 оноогоор дэлхийн 180 орноос 110-т жагсаж, 2020 оноос нэг байраар урагшилсан байна.

АТГ-ын ОНЗ-ийн гишүүн Х.Бат-Ялалт:

-. 1,8 их наяд төгрөг бол улсын төсвийн бараг 20 хувь нь байна. Жирийн иргэдийг эрсдэлд оруулж, улсын хөгжил, иргэдийн ирээдүйд тоглож байгаа энэ авлигачдыг таслан зогсоож, хатуу цээрлүүлэх ёстой гэж үзэж байна.

АТГ-ын ОНЗ-ийн гишүүн Б.Отгон:

-Хөгжлийн банкны зээл бол зохион байгуулалттай гэмт хэрэг. Хөгжлийн банк өнгөрсөн хугацаанд 74 төсөл хөтөлбөрт . Үүнээс 880 тэрбум төгрөг нэхэмжилж, 26 компанийг шүүхэд шилжүүлээд байна.

Хөгжлийн банкийг Монголбанкны харьяаллаас салган ЗГ-ийн мэдэлд аваачиж, Гүйцэтгэх захирлыг нь Ерөнхий сайд томилж, зээл олгох эсэхийг шийдэн Төлөөлөн удирдах зөвлөл, зээлийн хороодод дандаа улс төрчид өөрсдийн хүнээ шургуулж байгаад зээл авчээ.

Ингэснээр улсын хөгжлийг шинэ шатанд гаргах, том төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх, импортийг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд чиглэсэн зээл олгох зорилготой ч чиглэл нь анхнаасаа өөрчлөгдсөн.

.

Өмнө нь бид улс төрчдийг тойрогтоо 10 сая төгрөг хуваариллаа гэхэд нь цочирддог байсан. Өнөөдөр 4 тэрбумыг тойрогтоо хуваарилан авч байхад цочирдохоо больжээ. Улс төрчдийн луйврыг энэ хүргээд таслан зогсооё.

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх