🔴 LIVE: УИХ-ын ХЗБХ 91 хуулийн төсөл, УИХ-ын 7, Байнгын хорооны 10 тогтоолын төслийг хэлэлцжээ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

16 05сар 2024
Улс төр 1176

🔴 LIVE: УИХ-ын ХЗБХ 91 хуулийн төсөл, УИХ-ын 7, Байнгын хорооны 10 тогтоолын төслийг хэлэлцжээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос намрын чуулганы хугацаанд хийсэн ажлаа танилцуулж, хаврын чуулганаар УИХ-д өргөн барьж, хэлэлцүүлэх хуулийн төслүүдийг танилцууллаа.

ХЗБХ 91 хуулийн төсөл, УИХ-ын 7, Байнгын хорооны 10 тогтоолын төслийг хэлэлцсэн байна. Өнөөдрийн тайлангын хуралд УИХ-ын гишүүн, тус Байнгын хорооны дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Ж.Сүхбаатар, Б.Энхбаяр нар оролцлоо.

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

-УИХ-ын ээлжит чуулганы хугацаанд Хууль зүйн байнгын хороо 13 удаа, Инновац, цахим бодлогын байнгын хороотой хамтарч 3 удаа, нийт 16 удаа хуралдаж, нийт 40 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн. Байнгын хорооны хуралдаанаар 91 хуулийн төсөл, Улсын Их Хурлын 7, Байнгын хорооны 10 тогтоолын төслийг хэлэлцэж, Хууль зүйн байнгын хорооны тогтоолоор хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих үүрэг бүхий 1 ажлын хэсэг байгуулсан байна. Тус ажлын хэсэг 39 удаа хуралдсан. Харин УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 18 санал дүгнэлт, зургаан танилцуулга, зарчмын зөрүүтэй 118 саналыг бэлтгэн хүргэж, УИХ-д танилцуулсан. Гурван хууль баталсан байна. Тухайлбал, Нийтийн мэдээллийн ил тод байдал, мэдээлэл авах тухай хууль бол 2012 онд батлагдсан. Гэвч төрийн байгууллага харилцан адилгүй байдаг, иргэдээс мэдээллийг хаадаг байсан. Тиймээс энэ хуулийг өөрчлөх хэрэгтэй гэж үзсэн. Төрийн байгууллага өөрийн үзэмжээр мэдээллээ оруулдаг байсан, өөрсдөө албаны нууц гээд л тамга дараад  хаачихдаг байсан. Үүнийг ангилж өгсөн, одоо бол тийм зүйл байхгүй.

Мөн хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийг онцлон дурдах ёстой. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь хэсэгт “халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно. Хэнд боловч эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжилж болохгүй. Баривчилсан шалтгаан, үндэслэлийг баривчлагдсан хүн, түүний гэр бүлийнхэн, өмгөөлөгчид нь хуульд заасан хугацаанд мэдэгдэнэ. Мөн тус хуульд иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална гэж заасан.Одоо хэрэгжиж буй хуулиар хувь хүн нууцаа өөрөө хамгаалдаг байсан бол . Хэрвээ мэдээлэл хадгалагч байгууллага, албан тушаалтан хүний хувийн болон нууц мэдээллийг задруулсан тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээх юм. Тэгвэл цахим гарын үсгийн тухай хуулийг 10 жилийн өмнө баталсанч энэ хуулийг өнөө цагийн техник, технологийн дэвшилд нийцүүлэн өөрчлөхөөр шинэчлэн баталсан. Төрийн үйлчилгээг гар утас, цахим төхөөрөмжөөсөө цахим гарын үсгээрээ баталгаажуулснаар байгаа газраасаа авах эрх зүйн орчныг бүрдүүлснээрээ дээрх хууль чухал ач холбогдолтой юм.

Ирэх буюу 2022 оны хаврын ээлжит чуулганаар нэлээд өргөн хүрээний асуудлыг дэвшилтэт зохицуулалттай болгох Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төсөл болон Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл зэргийг хэлэлцэхээр төлөвлөсөн. Түүнчлэн Хууль зүйн туслалцааны тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай, Иргэний, Захиргааны ерөнхий хууль болон Дампуурлын тухай хуулийн төслүүд зэрэг одоогоор УИХ-д өргөн мэдүүлээгүй байгаа хэдий ч ирэх чуулганы хугацаанд хэлэлцэн батлах шаардлагатай хэд хэдэн төсөл бий гэдгийг онцоллоо. 

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:  

-Анх удаа Монгол Улс олон талт олон улсын гэрээнд нэгдэн орсноор хүлээсэн үүргийн хэрэгжилтийн талаарх судалгаа, тайланг Ц.Мөнх-Оргил гишүүний санаачилгаар Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэн, холбогдох ажлын хэсгийг байгуулсан болохыг тэмдэглэн хэлсэн. Мөн Монгол Улсын Их Хурлын хяналт, шалгалтын тухай хуулийг батлахад Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт тэргүүтэй, тус Байнгын хорооны гишүүд ажлын хэсэгт идэвхтэй ажилласан болохыг дурдах хэрэгтэй.

Мөн УИХ-ын Хууль зүйн байнгын хороо нь Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг тууштай хэрэгжүүлэх бодлогыг баримталж, идэвхтэй ажиллаж Монгол Улсын шүүхийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүдийг томилсон үйл явцын талаар онцлон хэлэх ёстой. Монгол Улсын шүүхийн тухай хууль дахь олон нийтийн мэдэх эрхийг хангах, парламентын дотоод ардчиллын хүрээнд аливаа төрлийн шийдвэр гаргалтыг иргэдэд нээлттэй байлгах чиглэлд Хууль зүйн байнгын хороо бодит ажлыг хийсэн гэж хэлж болнл. Алдаа, оноо, шүүмжлэл яригдаж байгаа хэдий ч парламент томилгооны үйл явц, шийдвэрээ нээлттэй болгож, иргэдийн оролцоог хангаж буйгаараа өмнөхөөсөө үлэмж дээшилсэн, дэвшилт болсон үйл явц юм. Түүнчлэн шүүх, Хүний эрхийн Үндэсний комисс зэрэг байгууллагын 2022 оны төсвийн асуудал дээр Хууль зүйн байнгын хороо онцгой анхаарал хандуулж, Засгийн газар, Сангийн яам тэргүүтэй холбогдох байгууллагуудад шаардлага хүргүүлж, идэвхтэй ажилласны үр дүнд зохих хэмжээний дэвшил гарсан.

2020 оноос бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн УИХ ээлжит чуулган бүрээрээ хүний эрхийг хангах болон авлигын эсрэг зохицуулалт бүхий эрх зүйн томоохон шинэчлэлтүүдийг хийж, холбогдох шийдвэр гаргасан. 2021 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Хууль зүйн байнгын хороо хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах, авлигатай тэмцэх, шүүхийн шинэтгэлийг үргэлжлүүлэх чиглэлд голлон анхаарч, ажилласан бөгөөд Улсын Их Хурлын удирдлагуудын зүгээс ээлжит чуулганы хугацаанд тус Байнгын хороо хамгийн өндөр ачаалалтай ажиллаж, ачааны хүндийг үүрсэн хэмээн тодотгосон. Мөн  Хэлэлцэн баталсан хууль тогтоомжуудаас гадна тэр дундах үйл явц, үе шатууд нээлттэй, ил тод болсноороо нэн онцлогтой байсан гэж мэдээллээ.

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг:

-Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 16 дахь заалтын “итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй. …” гэж заасан эрхийн талаар болон Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн хэрэгжилтийн талаарх асуудлыг Хүний эрхийн дэд хороо 2021 оны арван нэгдүгээр сарын 02-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн бөгөөд Дэд хорооны хуралдаанд холбогдох хууль, хяналтын байгууллагын албан хаагчид болон төрийн бус байгууллага, иргэдийн төлөөлөл оролцсон. Мөн арван хоёрдугаар сарын 30-ны өдөр Улсын Их Хурлын нэр бүхий 37 гишүүнээс Улсын Их Хурлын даргад хүргүүлсэн хүсэлтийг үндэслэн Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийг Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэх, нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар Нийтийн сонсгол зохион байгуулсан.

Цар тахал дэгдсэн хоёр жилийн хугацаанд иргэний жагсаал, цуглаан хийх эрхийн асуудлаар тодорхой зөрчлүүд гарсан бөгөөд иргэдээс энэ чиглэлээр ирүүлсэн гомдол, хүсэлт, өргөдлийн дагуу Хүний эрхийн дэд хороо хоёр удаа хуралдсан байна. Үүнээс үүдэн цаашид жагсаал цуглааныг олон улсын эрх зүйн дагуу хийх, жагсаал, цуглаан хийх эрх чөлөөг баталгаажуулах, . Олон улсын жишгээр иргэд жагсаал, цуглаан хийх мэдэгдэл хүргүүлээд л жагсаал, цуглаанаа хийх эрх нь нээгддэг бол манайд одоо мөрдөгдөж буй хуулиар тухайн аймаг, дүүргийн Засаг дарга бүртгэж, зөвшөөрөх асуудал яригддаг. Тиймээс цаашид энэ төрлийн зохицуулалтыг олон улсын хэм хэмжээнд нийцүүлэхээр төлөвлөж байгаа гэлээ. 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх