Н.Эрдэнэцэцэг Мандал сумын ИТХ-ын дарга болов

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

16 05сар 2024
Улс төр 3686

Н.Эрдэнэцэцэг Мандал сумын ИТХ-ын дарга болов

Сэлэнгэ аймгийн Засаг дарга асан Ш.Оргил эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа өгч түүний оронд Мандал сумын Засаг дарга Н.Лхагвадорж томилогдсон

Харин Мандал сумын ИТХ-ын VIII дугаар хуралдаанаар /2021.12.17/ тус сумын ИТХ-ын дарга асан Б.Ганболдыг төлөөлөгчдийн олонхийн саналаар Засаг даргаар сонгосон билээ.  

Сар гаруйн хугацаанд эзэнгүй байсан Мандал сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын алба өнөөдөр /2022.01.18/ шийдэгджээ. ИТХ-ын IX дүгээр хуралдаанаар уг асуудлыг хэлэлцсэн бөгөөд ИТХ-ын Монгол ардын намын бүлгийн зүгээс төлөөлөгч Намжилын Эрдэнэцэцэгийн нэрийг дэвшүүлсэн бол Ардчилсан намын бүлгийн зүгээс төлөөлөгч Б.Бат-Эрдэнийг нэр дэвшүүлжээ.

Санал хураалтад 30 төлөөлөгч оролцсон бөгөөд 2 санал хүчингүйд тооцогдож, 28 төлөөлөгчийн санал хүчинтэйд тооцогджээ. Нийт 17 санал буюу 60,7%-ийн саналаар төлөөлөгч Н.Эрдэнэцэцэг Мандал сум бөгөөд Зүүнхараа хотын ИТХ-ын даргаар сонгогдлоо.

Харин нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ 11 санал буюу 39,2%-ийн санал авчээ.

Шинэ ИТХ-ын дарга Н.Эрдэнэцэцэг нь Хэрх тосгоны эмнэлэгийн даргаар ажиллаж байсан эмч хүн ажээ. 

2 Сэтгэгдэл

  1. Зочин

    Сайн ажиллаарай амжилт хүсье

  2. Д цэцэгээ

    Баяр хүргэе Ажлын их амжилт хүсье Мундаг дайчин аливаад сэтгэл зүтгэлтэй хүн шүү

Сэтгэгдэл үлдээх