СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2021-12-17

Зүүнхараа хотын захирагчаар Б.Ганболдыг сонгов

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
3 жилийн өмнө

Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа өгч түүний оронд аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар Мандал сумын Засаг дарга бөгөөд Зүүнхараа хотын захирагчаар ажиллаж байсан, аймгийн ИТХ-ын тэргүүлэгч Н.Лхагвадоржийг томилсон талаар бид өмнө нь мэдээлсэн

Тэгвэл өнөөдөр /2021.12.17/ Мандал сумын ИТХ-ын VIII дугаар хуралдаан болж, нийт 5 асуудал хэлэлцсэн байна. Хамгийн эхэнд Мандал сумын Засаг даргыг сонгох асуудлыг шийдвэрлэлээ. 

Тус сумын ИТХ-ын Монгол Ардын намын бүлгийн зүгээс Мандал сумын ИТХ-ын дарга Батсүхийн Ганболдыг нэр дэвшүүлсэн бол Ардчилсан намын бүлгийн зүгээс аймгийн ИТХ-ын төлөөлөгч Төмөрбаатарын Батзулыг нэр дэвшүүлжээ. Санал хураалтад сумын ИТХ-ын 30 төлөөлөгч оролцсон ч эхний санал хураалтын дүнгээр 4 саналын хуудас хүчингүй гарсан аж. Үлдэх 26 саналыг тоолоход нэр дэвшигчдийн санал 13:13 болон тэнцжээ.

Дахин санал хураалтаар хүчингүй хуудас гараагүй бөгөөд нийт 30 төлөөлөгчийн 17 санал буюу  56,6%-ийг Б.Ганболд авч Мандал сумын Засаг дарга бөгөөд Зүүнхараа хотын захирагчаар сонгогдлоо. Харин нэр дэвшигч Т.Батзул 13 санал буюу 43,3% санал авчээ.

Мандал сумын Засаг даргаар сонгогдсон Б.Ганболдыг Сэлэнгэ аймгийн засаг дарга Н.Лхагвадорж батламжлах бөгөөд сумын ИТХ саналаа аймгийн даргад уламжилжээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.