Таеквондогийн Монгол Улсын аваргууд тодорлоо

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

20 05сар 2024
Таеквондо 3540

Таеквондогийн Монгол Улсын аваргууд тодорлоо

Монгол улсад таеквондогийн спорт үүсэж хөгжсөний түүхт 30 жилийн ойн хүрээнд олимпын таеквондогийн өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчид, мастер ангиллын Улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа.

2021 оны 12 сарын 21-22-ны өдрүүдэд Хандгайтад байрлах Их тамир төвийн Олимп спорт цогцолборт зохион байгуулагдсан таеквондогийн улсын аварга шалгаруулах тэмцээнд 50 байгууллагын 512 тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө. Энэ удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээний онцлог нь анх удаа мөнгөн шагналтай буюу нийт шагналын сан нь 20 сая төгрөг байсан юм. "Таеквондогийн УАШТ-2021" тэмцээнийг Богд банк, Redrock resort, EMart, MT групп компаниуд ивээн тэтгэж оролцсоноос гадна таеквондогийн спортыг дэмжигч Livetv HD телевиз, www.livetv.mn сайт хоёр хоногийн турш шууд дамжуулан үзүүллээ.

Багийн дүнгээр:
ӨСВӨР НАСНЫ АНГИЛАЛД:
- Улаанбаатар хотын Эхлэл клуб Тэргүүн байр /6 алт, 1 хүрэл медаль хүртсэн амжилтаар/
- Сэлэнгэ аймгийн Зүүнхараа хотын Хараагийн Хөх Чоно клуб Дэд байр. /5 алт, 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртсэн амжилтаар/
- Улаанбаатар хотын Торнадо Кик клуб гуравдугаар байр /2 алт, 1 хүрэл медаль хүртсэн амжилтаар/
ЗАЛУУЧУУДЫН АНГИЛАЛД:
- Спортын дунд сургуулийн дэргэдэх Таеквондогийн баг Тэргүүн байр /4 алт, 3 мөнгөн медаль хүртсэн амжилтаар/
- Улаанбаатар хотын Нэгэнбүл клуб Дэд байр /3 алт, 1 мөнгө, 1 хүрэл медаль хүртсэн амжилтаар/
- Хүч спорт хорооны баг тамирчид гуравдугаар байр /3 алтан медаль хүртсэн амжилтаар/
НАСАНД ХҮРЭГЧДИЙН АНГИЛАЛД:
- Алдар спорт хорооны баг тамирчид Тэргүүн байр /7 алт, 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртсэн амжилтаар/
- ҮБТДС-ийн баг тамирчид Дэд байр /2 алт, 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртсэн амжилтаар/
- ДХИС-ийн баг тамирчид Гуравдугаар байр /1 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртсэн амжилтаар/

Шилдэг тамирчдаар:
ӨСВӨРИЙН АНГИЛАЛД:
- Сэлэнгэ аймгийн Зүүнхараа хотын Н.Ихэрсаран
- Эхлэл клубын С.Түвшинтулга
ЗАЛУУЧУУДЫН АНГИЛАЛД:
- Спортын дунд сургуулийн тамирчин ОУХМ Т.Энхжин
- Эхлэл клубын тамирчин А.Буяндэлгэр
НАСАНД ХҮРЭГЧДИЙН АНГИЛАЛД:
- Алдар спорт хорооны тамирчин ОУХМ П.Дүүрэнжаргал
- Алдар спорт хорооны тамирчин ОУХМ Б.Намуун
Шилдэг шүүгчээр:
-О.Хосбаяр нар тус тус шалгарсан байна.

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх