🔴 LIVE: Э.Бат-Үүл, Б.Чулуудай нараас нэг тэрбум 327 сая төгрөгийг гаргуулж НЗДТГ-т олгоно

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

19 05сар 2024
Хууль эрхзүй 6511

🔴 LIVE: Э.Бат-Үүл, Б.Чулуудай нараас нэг тэрбум 327 сая төгрөгийг гаргуулж НЗДТГ-т олгоно

Шүүхий ерөнхий зөвлөл /ШЕЗ/-өөс өнөөдөр Э.Бат-Үүл нарын 11 хүнд холбогдсон шүүхийн шийдвэрийг дэлгэрэнгүй танилцууллаа.

Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхээс 11 хүнд холбогдох хэргийг 2019 оны хоёрдугаар сарын 13-нд хүлээн авсан. Шүүх хурал 18 удаа хойшилж, 2021 оны долдугаар сарын 12-ноос 2021 оны 12 дугаар 7-ны хооронд хэргийг хэлэлцэн шийдвэрлэсэн.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан Э.Бат-Үүлд дөрөв, ТОСК-ын захирал асан А.Гантулгад таван жилийн ял оноож, Б.Чулуудай нарын дөрвөн хүнд торгох ял оноожээ.

Шүүгчдэгч Э.Бат-Үүл: Гэм буруутайд тооцож, тус бүр 2 жилийн хугацаатайгаар хорих ял шийтгэж, нийт биечлэн эдлэх ялыг 4 жилийн хугацаагаар олгож, шийдвэрлэсэн. Уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлэхээр заасан. Мөн нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилээр хассан.

Шүүгчдэгч Б.Чулуудай: Хэргийг хэрэгсэхгүй болгож, нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилээр хасаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 80 дахин нэмэгдүүлсэн тэнцэх хэмжээний буюу 15 сая 360 мянган төгрөгөөр торгох.

Шүүгдэгч А.Гантулга: Гэм буруутайд тооцож, 3 жилийн хугацаатайгаар хорих ял. Нийтийн албанд томилогдох эрхийг 5 жил хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, нийт биечлэн эдлэх ялыг 5 жилийн хугацаагаар тооцож, нээлттэй хорих ангид эдлүүлэхээр тооцсон байна.

Шүүгдэгч Б.Мөнхтөр: Хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Шүүгдэгч Т.Гэрэлт-Од: 7 сая төгрөгөөр торгосон.

Шүүгдэгч Д.Жаргалсайхан: Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 9 сая 792 мянган төгрөгийг торгох ял оноосон.

Шүүгдэгч: Ю.Алтангэрэл: 2 сая 700 мянган төгрөгөөр торгох ял.

Шүүгдэгч Э.Бат-Үүл, Б.Чулуудай нараас нэг тэрбум 327 сая 800 мянган төгрөгийг хувь тэнцүүлэн гаргаж, НЗДТГ-т олгох.

Иргэний хариуцагч .

Энэ хэргийн хохирогчоор Нийслэлийн Засаг даргын тамгын газар тооцогдсон гэж ШЕЗ-өөс мэдээллээ.

11 Сэтгэгдэл

  1. дорж

    заавал төлүүлээрэйдээ тэр бэрн групч их шуналтай юмдааа

  2. Баагий

    орон байргүй болсон 184 айлыг яах болж бнөа

  3. ЧИНЗОРИГТ

    Маш зөв шийдвэр байна нийслэлийнтөсөвт хохиролыг төлүүлэх нь шударга ёс

  4. Зочин

    Хохирогчгүй гээд байсан юу гэсэн үг бэ зөндөө хохирол учруулсан байна ш дэ

  5. Халиун.

    Энэ мөнгөөр орон гэргүй болсон 200 д айлд орон сууц өгмөөр юм. Шуух шударга байна зөв

  6. Арархраох

    Зөв шийдсэн байна бэрэнгээс мөнгөө аваарай да их олон айл орон гэргүй болсон шүү

  7. Зочин

    Нздтг -т ямар хохирол учруулсан юм бол

  8. Зочин

    MANgaruud orrsdoo ajliig ni zogsooj hohirol uchruulchihaad hunees neheed shaasan.

  9. Зочин

    Ардчилсан нам гарч ирээд монголчуудыг гадаадад гар гэж хөөгөөд хятдууд ихээр оруулж ирж хятад бараагаар шахаж үндэсний үйлдвэрлэлийг унагаасан. Бүр импортын татварыг 0 болгож бүрэн унагаасан. Олон монгол залуу эрчүүд шалтгаангүй үхдэг болсон. Хятдууд монгол эрчүүдийг араас нь цохиж алаад байна. Манай эцэг ч ингэж үхсэн найз нар маань ч гэсэн гэнэт үхчихсэн. 80 аад онд нийтээрээ архиддаг байсан ч залуу эрчүүд өнөөдөр шиг олноороо үхдэггүй байсан шүү. Ардчилсан нам бол хятдын хөл гар

  10. Зочин

    Ардчилсан нам гарч ирээд монголчуудыг гадаадад гар гэж хөөгөөд хятдууд ихээр оруулж ирж хятад бараагаар шахаж үндэсний үйлдвэрлэлийг унагаасан. Бүр импортын татварыг 0 болгож бүрэн унагаасан. Олон монгол залуу эрчүүд шалтгаангүй үхдэг болсон. Хятдууд монгол эрчүүдийг араас нь цохиж алаад байна. Манай эцэг ч ингэж үхсэн найз нар маань ч гэсэн гэнэт үхчихсэн. 80 аад онд нийтээрээ архиддаг байсан ч залуу эрчүүд өнөөдөр шиг олноороо үхдэггүй байсан шүү. Ардчилсан нам бол хятдын хөл гар

  11. Зочин

    Монголд энэ дуракуудаас илүү боловсролтой ухаантай соёлтой хүн олон . энэ 2 монголд илүүдэж байна хор хөнөалтэй хүүрнүүд

Сэтгэгдэл үлдээх