🔴LIVE: Г.Ариунбуян: Амиа алдсан албан хаагчийн гэргий болон ар гэрт гүн эмгэнэл илэрхийлж, албан ёсоор уучлал хүсэж байна

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

19 05сар 2024
Хууль эрхзүй 3346

🔴LIVE: Г.Ариунбуян: Амиа алдсан албан хаагчийн гэргий болон ар гэрт гүн эмгэнэл илэрхийлж, албан ёсоор уучлал хүсэж байна

Гал унтраах 63 дугаар ангийн гал унтраагч Э.Мөнхжаргал энэ сарын 3-нд 10.000 вольтын хүчдэлд цохиулж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан.

Уг албан хаагчийн эхнэр Ж.Одгэрэл БЗД-ийн Цагдаагийн хэлтсийн гадна суулт зарлаж, нөхрийнхөө нэр төрийг  сэргээхээ мэдэгдсэн. Үүнтэй холбогдуулж, талийгаачийн ар гэрийнхэн өнөөдөр Ж.Одгэрэлийг үгүйсгэсэн мэдээлэл тус тус хийгээд байгаа билээ.

Удаад нь ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян, Гал түймэртэй тэмцэх газрын дарга Ц.Нямбаяр нарын тодруулга мэдээллийг хүргэж байна.

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян:

-ОБЕГ-ын алба хаагчдын ажлын үүрэг бий. Шаардлагатай тохиолдолд уртасгасан цагаар ажиллах үүрэгтэй. Онцгой байдлын ерөнхий газрын алба хаагч Улиастайн эргэдэг уулзвар дээр байрлуулсан самбарын мэдээллийг буулгах гэж байгаад амь насаа алдсан хэрэг гарсан. Тухайн самбар нь цагдаагийн байгууллагад хамааралгүй, сурталчилгааны самбар юм.

Амиа алдсан албан хаагчийн гэргий болон ар гэрт гүн эмгэнэл илэрхийлж, албан ёсоор уучлал хүсэж байна.

Шадар сайдаас үүрэг өгсний дагуу ОБЕГ-ын дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын газраас тухайн өдөр шалгалт хийсэн. Мөн энэ хэрэгт холбогдох албан тушаалтныг цагдаагийн байгууллага шалгаж байна. Мөрдөн байцаалттай холбоотой мэдээллийг одоогоор өгөх боломжгүй.

Зарим нэг хариуцлага алдсан албан тушаалтанд захиргааны шугамаар хариуцлага тооцож, үйл ажиллагаагаа хэвийн явуулах гарцаагүй шаардлага байгаа тул .

Мөн тухайн үед самбар буулгаж байсан ажилтнуудыг цагдаагийн байгууллагаас шалгаж байна. Шалгалтын эцсийн дүн гарах хүртэл хугацаанд албанаас түр хугацаагаар түдгэлзүүлсэн байгаа. Мөн талийгаачийн ар гэрийнхэнд нь хуулийн дагуу нэг удаагийн буцалтгүй тусламж олгохоор ажиллаж байна гэлээ. 

1 Сэтгэгдэл

  1. Zochin

    Obegin ner hundig ungaaj bga nam dagasan heden darga nar oorsdoo ajila og ur chadvargui arin haalgani humuus avahaa boli

Сэтгэгдэл үлдээх