🔴 LIVE: Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өнөөдөр давбал түрүүлнэ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

17 05сар 2024
Сумо 3591

🔴 LIVE: Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өнөөдөр давбал түрүүлнэ

Японы мэргэжлийн сумо бөхийн Кюүшү башёгийн 14 дэх өдрийн барилдааныг шууд дамжуулан үзүүлж байна.

13 өдрийн дараах байдлаар Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ аварга ганцаараа нэг ч унаагүйгээр Кюүшү башёгийн дээд зиндааг тэргүүлж байгаа бол түүний ард 12 даваа, нэг унаатайгаар Маэгаширагийн 15-аас барилдаж буй Аби, 11 даваа, хоёр унаатай Озеки Такакейшо нар бичигдэж байна. 

Өнөөдөр дээд зиндаанд барилдах монгол бөхчүүдийн оноолтын мэдээлэл:

Маэгашира 7 Чиёошома Г.Мөнхсайхан (7-6) - Маэгашира 13 Ютакаяама (6-7)
Маэгашира 6 Тамаваши Б.Мөнх-Оргил (9-4) - Секиваке Митакеуми (9-4)
Комүсүби Ичиножо А.Ичинноров (5-8) - Маэгашира 12 Хокутофүжи (9-4)
Комүсүби Кирибаяама Б.Лхагвасүрэн (5-8) - Маэгашира 5 Хошорюу С.Бямбасүрэн (5-8) 
Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ (13-0) - Маэгашира 15 Аби (12-1)

Өнөөдрийн онцлох оноолт бол башёг тэргүүлэгчид болох Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ болон Аби нар хоорондоо учраа таарсан байна. Хоёр бөхийн хувьд өмнө нь учраа таарч байгаагүй юм. Хэрэв аварга өнөөдөр давсан тохиолдолд сүүлийн өдрийн барилдааны үр дүнгээс үл хамааран түрүүлэх болзлоо хангах учиртай. 

Мөн түүнчлэн Комүсүби Кирибаяама Б.Лхагвасүрэн болон Хошорюу С.Бямбасүрэн нар тав дахь удаагаа хоорондоо таарсан байна. Өмнө нь бие, биенээ тус бүр хоёр удаа давсан монгол бөхчүүдийн өнөөдрийн барилдаан сонирхолтой болох нь дамжиггүй. 

 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх