🔴 LIVE: Сумо бөхийн Кюүшү башё /ес дэх өдөр/

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

17 05сар 2024
Сумо 3021

🔴 LIVE: Сумо бөхийн Кюүшү башё /ес дэх өдөр/

Японы мэргэжлийн сумо бөхийн Кюүшү башёгийн ес дэх өдрийн барилдааныг шууд дамжуулан үзүүлж байна.

Найман өдрийн дараах байдлаар Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ аварга, Озеки Такакейшо нар нэг ч унаагүйгээр Кюүшү башёг тэргүүлж байна. Кюүшү башёгийн найм дахь өдрийн барилдааны тоймыг ЭНД дарж үзнэ үү. 

Өнөөдөр дээд зиндаанд барилдах монгол бөхчүүдийн оноолтын мэдээлэл:

Маэгашира 7 Чиёошома Г.Мөнхсайхан (4-4) - Маэгашира 11 Котоновака (3-5)
Маэгашира 6 Тамаваши Б.Мөнх-Оргил (6-2) - Маэгашира 9 Хиденоуми (5-3)
Маэгашира 5 Хошорюу С.Бямбасүрэн (4-4) - Озеки Такакейшо (8-0)
Комүсүби Кирибаяама Б.Лхагвасүрэн (2-6) - Маэгашира 1 Вакатакаге (2-6)
Комүсүби Ичиножо А.Ичинноров (3-5) - Маэгашира 2 Оношо (2-6)
Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ (8-0) - Маэгашира 5 Такаяасү (5-3)

Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өнөөдөр өөрийн хүчтэй өрсөлдөгч Такаясүтэй барилдах оноолттой байна. Хоёр бөх өнгөрсөн долоон жилийн хугацаанд 22 удаа учраа таарахад Такаясү 12 удаад нь даваад байгаа юм. Харин Хошорюү С.Бямбасүрэн өнөөдөр нэг ч өвдөг шороодоогүй яваа Озеки Такакейшотой учраа таарсан байна.

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх