МУГТ, Их мастер Б.Мөнгөнтуул 3000 ам.долларын шагнал хүртлээ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

19 05сар 2024
Спорт 2117

МУГТ, Их мастер Б.Мөнгөнтуул 3000 ам.долларын шагнал хүртлээ

Алдарт шатарчин Михайл Талийн нэрэмжит олон улсын холимог, нээлттэй түргэн тоглолтын тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа.

 

Латви улсын Рига хотод болж өнгөрсөн “Grand Swiss” өндөр зэрэглэлийн тэмцээний хүрээнд өчигдөр (11 сарын 9-ний өдөр) алдарт шатарчин Михайл Талийн нэрэмжит олон улсын холимог, нээлттэй түргэн тоглолтын тэмцээн зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд Үндэсний шигшээ баг, Алдарт спорт хороо, Гэгээн Арвай клубын тамирчин Их мастер Б.Мөнгөнтуул 18 өрөг тоглож, есөн оноогоор эмэгтэйчүүдийн ангилалдаа ТЭРГҮҮН байр эзлэн 3000 ам.долларын шагнал хүртлээ.

МУГТ, Их мастер Б.Мөнгөнтуулын хувьд “Grand Swiss FIDE” олон улсын тэмцээнд 11 өрөг тоглож 6.5 оноотой 13-р байрт шалгарахын зэрэгцээ олон улсын чансаагаа 10.4-р нэмсэн байна.

Эх сурвалж: Монголын шатрын холбоо

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх