Иргэд баяр ёслол, үзвэрт орохдоо түргэвчилсэн шинжилгээ өгнө, эсвэл гуравдугаар тунд хамрагдана

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

17 05сар 2024
Улс төр 2040

Иргэд баяр ёслол, үзвэрт орохдоо түргэвчилсэн шинжилгээ өгнө, эсвэл гуравдугаар тунд хамрагдана

Урлаг, спортын зарим арга хэмжээг арваннэгдүгээр сарын 1-нээс нээж байгаатай холбогдуулан УОК, НОК хамтарсан мэдээлэл хийлээ. Мэдээлэлд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Засгийн газрын гишүүд оролцлоо.

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан: Энэ хүнд цаг үеийг хамтдаа туулж,  Засгийн газраас гаргасан шийдвэрийг дагаж байгаа ард иргэддээ талархлаа илэрхийлье. Салбарын эрдэмтдийн зүгээс аль болох хөл хорио тогтоохгүйгээр дасан зохицож ажил амьдралаа урагшлуулах, нийгмийн бүхий л салбарын үйл ажиллагааг эрчимжүүлэхээр хичээж байна. Нийт хүн амын 69 хувь нь вакцины хоёрдугаар тундаа хамрагдаад байгаа бол вакцины гуравдугаар тунд өнөөдрийн байдлаар 420 мянган иргэн хамрагджээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Монгол улс цар тахлаас үүдэн улсын хэмжээнд зургаан удаагийн хатуу хөл хориог тогтоосон. Эдийн засаг түүхэндээ хоёрдахь удаагаа агшсан. . Өнөөдрийн байдлаар манай улс 2.8 сая тун вакцины нөөцтэй байна. Дэлхий нийтэд гуравдахь тунг иргэддээ хамруулж эхэлсэн улс цөөн байгаа. Бид боломжоо ашиглан вакцинжуулалт хийснийхээ хүчинд хичээлийн шинэ жилээ эхлүүлсэн.

Өнөөдрөөс эхлэн баяр ёслол, үзвэр үйлчилгээний үйл ажиллагаанд хамрагдаж байгаа хүн түргэвчилсэн шинжилгээг хийх шаардлага тавина. Түргэвчилсэн шинжилгээ 20 мянган төгрөгийн төлбөртэй ч өөр хувилбар бий. Хэрэв гурав дахь тундаа хамрагдсан бол түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийлгэх шаардлагагүй.

Мөн эрүүл мэндийн салбарыг зохион байгуулалтад оруулж үзвэр үйлчилгээний газрын гадна түргэвчилсэн оношлуураар шинжилгээ өгөх боломжийг бүрдүүлнэ.

Цар тахал бидний нийгэм, эдийн засгийн байдалд хүнд нөхцөл бий болгож байна.  Цар тахлын үеийнхэн гэж хэлж болохоор боловсролын салбарын нэг завсардсан үеийг бий болголоо. Хэдий бид улбар түвшинд байгаа ч шат дараатай нээх арга хэмжээг ийнхүү авч байна. .

Манай улсын нийт хэрэглээ 12 бүлгийн 373 бараа бүтээгдэхүүнээс бүрддэг. Нийт хэрэглээний 45.7 хувийг гаднаас оруулж ирдэг бол Эрээн, Замын-Үүдээр 34.4 хувь нь дамждаг. Эрээн хотод халдварын тохиолдол бүртгэгдсэн холбоотойгоор хил хаагдсан. БНХАУ-ын хэрэгжүүлж буй журмаар сүүлд халдвар огт бүртгэгдээгүй өдрөөс хойш 21 дараа хилийн боомтуудаа нээнэ. Өглөө бүр мэдээлэл авч байна. . Засгийн газар, мэргэжилийн байгуулагуудын түвшин бүхий л арга хэмжээг авч ажиллахыг хичээж байгаа. 

Есдүгээр сард гадаах арга хэмжээг үе шаттай нээж эхэлсэн. Зөвхөн Цахим үндэстэн арга хэмжээ ч биш ногоо худалдаалах, номын худалдаа гэх мэт олон арга хэмжээг зохион байгуулсан. Гадаах арга хэмжээгээ зохион байгуулахдаа хэт төвлөрөл үүсгэсэн асуудал үүссэн. Үүнтэй холбоотой хариуцлагын асуудлыг нийслэл болон бусад түвшинд ярьсан. Бүх арга хэмжээг нэг дор нээж чадахгүй байгаад л асуудал байгаа юм. Үүнээс л бухимдал үүсэж байна. . Хичээлийг танхимаар эхлүүлэх үү, үгүй юу гэж бид өмнө нь олон удаа зөвшилцсөн. Нээхэд тохиолдлын тоо нэмэгдэнэ, үүнээс өөр гарц байхгүй гэдгийг хэлж л байсан.

Соёл урлаг, аялал жуулчлалын салбарынхантай давхар стандарт үүсгэхгүйгээр төр болон ААН хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцсон. Эдгээр асуудал улбар шараас ногоон түвшин рүү шилжихэд л асуудал шийдэгдэнэ. 

Натрийн шингэний 70 орчим хувийг дотоодын үйлдвэрээс хангадаг

Эрүүл мэндийн сайд С.Энхболд: ЭМЯ-наас эрүүл мэндийн байгууллагуудыг 1-2 сарын эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийг бүрдүүлэх албан даалгавар өгсөн. Энэ дагуу эрүүл мэндийн байгууллагуудад эм, эмнэлгийн хэрэгслийн хомстол үүсээгүй байна. Арваннэгдүгээр сарын 1, 2, 3-д БНСУ-ын Инчоноос онгоц ирнэ. Тухайн онгоцонд тодорхой хэмжээний эм, эмнэлгийн хэрэгслийг тээвэрлэн авч ирж байгаа. Эмнэлэгт хордлого тайлах, тарилгын, глюкозын гэх мэт олон төрлийн шингэнийг хэрэглэдэг. Натрийн шингэний 70 орчим хувийг дотоодын үйлдвэрээс хангадаг. Үйлдвэрүүд өмнө нь авч байсан хэмжээнд нь эмнэлгүүдэд хуваарилалт хийж байна. Ингээд явахад 14 хоногийн нөөц бий. 

Дотоодын эмийн үйлдвэрлэл болон эмнэлгийн хэрэгслийн түүхий эд болох шприц, дуслын систем, сав баглаа боодлыг  яаралтай татан авах чиглэлээр ажиллаж байна

Хилийн асуудал дээр оролцоогүй яам гэж байхгүй

Сангийн сайд Б.Жавхлан: Сүүлийн байдлаар инфляци 9.5 хувь байна. Нийслэлд 9.1 хувьтай байгаа. Манай улсын энэ удаагийн инфляцын голлох шалтгаан нь гадаад сектор юм. Дэлхийн гол цөм болсон улсуудын инфляц өнгөрсөн зургаадугаар сараас хойш хөдөлгөөн орж, нэмэгдсэн. Урд хөршийн инфляц ч нэмэгдсэн. АНУ-ынх хоёр дахин, Япон улсынх 2.5 дахин нэмэгдсэн байх жишээтэй. Инфляцын асуудал дээр гадаад улсын нийтлэг арга хэмжээ нь хүлээсэн, ажигласан байдалтай байна. . Хувийн секторын бизнесийн өргөжилт, төсвийн хөрөнгө оруулалтаар дамжин ДНБ-ээ тэлэх боломжуудыг чухалчилна.Биднээс шалтгаалахгүй зүйл байх ч Засгийн газар, Төв банк хамтран инфляцыг нам дор байлгах боломжит бүхий л арга хэмжээг авна. Түүнчлэн бид нэг үеэ бодвол дотооддоо сайн нөөцөлдөг болжээ. Харин зарим бүтээгдэхүүн хурдан муудах асуудал үүсэж байна. 2022 онд гадаад худалдааг хэвийн байдалд оруулахаар бүхий л бололцоогоо дайчлан зохион байгуулалт хийн ажиллаж байна. Хилийн асуудал дээр оролцоогүй яам гэж байхгүй. Бүх түвшинд хамтран ажиллаж байгаа. 

Эрчим хүчний үнэ ирэх долдугаар сараас нэмэгдэхгүйгээр эрчим хүчний салбар хөгжихгүй 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Цар тахал цаашдаа ч үргэлжлэх нь гашуун үнэн гэдгийг ойлгох хэрэгтэй. Гацалт бий болох үед л илүү тодоор харагдаж байна. Тиймээс далайд гарцгүй бид хараат байдлаас бага багаар хэрхэн гарах вэ гэдэг нь бидний цаашдын стратеги байх ёстой. . Энэ жилийн улсын төсөв ч үүн рүү чиглэж байна. Дотооддоо үйлдвэрлэдэг байх, тээвэр дэд бүтэц ложистикийн өрсөлдөх чадварыг хэрхэн нэмэх, үнийн чөлөөлөлтийг ярихаас өөр аргагүй болсон. Үнийн чөлөөлөлтгүй учир бид алдагдал ихтэй, аргалаад яваад байна. .

Эрчим хүчний үнийг ирэх 7-р сар хүртэл барина, цаашдаа нэмэхгүйгээр эрчим хүчний салбар хөгжихгүй гэсэн үг. Мөн УБ төмөр замын тарифыг нь чөлөөлж, бизнесийн зарчмаар хөгжүүлэх хэрэгтэй юм.

Оюу толгойн гэрээ хийгдэх явц түүний дараа Далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэхтэй холбоотой Ч.Сайханбилэгийн Засгийн газрын авсан шийдвэрүүд дээр зайлшгүй эргэж харах зүйлүүд бий. Татвар дээр маш олон ашиггүй зүйлүүдийг санал болгоод тэр нь батлагдчихсан. Татвартай холбоотой асуудлаар арбитрын шүүхэд нэхэмжлэл гаргаад жил гаруйн хугацаанд маргаан үргэлжилж байна. Хоёрдугаарт зардал өсөх тусам өр нь ихсэх бүтэц рүү орчихсон. Тэгвэл бидний хувьд Монгол Улсын Засгийн газар зардал өсөхтэй холбоотой асуудалд ямар ч буруугүй гэсэн байр суурьтай байгаа. . Хөрөнгө оруулагчдын тавьсан саналыг хүндэтгэж судалж байгаа. Гэхдээ хөрөнгө оруулалтын гэрээ үр өгөөжтэй болгох гэдэг байр сууриндаа хатуу байна.

Бид өмнө нь дандаа хөрөнгө оруулагч талд ашигтай шийдвэр гаргадаг байсан. Энэ удаа бид илүү зөвшилцөл хийе гэж байгаа. Хэрвээ хөрөнгө оруулагч талд далд уурхайн бүтээн байгуулалттай ч юм уу ямар нэгэн байдлаар зардал өсгөх асуудал гарвал Засгийн газар шууд хамааралгүй байвал бид хариуцахгүй.

34, 66 хувиа яах вэ гэдэг асуудлаа ярихын тулд өмнө нь үүссэн асуудлуудаа цэгцлэх санал тавьсан. Эдийн засаг Дубайн гэрээг байгуулахад хүнд байсан. Валютын нөөц багасаж, тасарсан амаргүй нөхцөл байдалд Ч.Сайханбилэгийн Засгийн газар ажиллаж байсан нь үнэн. Гэхдээ Дубайн гэрээтэй санал нэгдэхгүй хэд хэдэн зүйл байгаа. Энэ бол Засгийн газрын хуралдаанаар оруулсан бичиг баримт огт биш. Засгийн газрын хуралдаанаар оруулахын тулд заавал Сангийн яам, Хууль зүйн яам, ЗГХЭГ-ын хяналтаар ордог. Гэтэл энэ “Эрдэнэс Монгол” дээр ганцхан хүн шийдвэр гаргачихсан учраас асуудал үүсээд байгаа юм..

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх