🔴 LIVE: 40 тонн контейнерыг залуус засаж, тохижуулж номын сан болгожээ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

19 05сар 2024
Нийгэм 1272

🔴 LIVE: 40 тонн контейнерыг залуус засаж, тохижуулж номын сан болгожээ

 “MAGIC BOX” буюу гайхамшигт хайрцаг хэмээн нэрлэгдсэн 40тн контейнерыг залуус засаж, тохижуулж номын сан болгожээ. Анх 40тн-ын зэвэрсэн контейнерийг гайхамшиг болгож алслагдсан сум, гэр хороололд боломжоос хол байгаа хүүхдүүдэд гэрэл асаах зорилгоор тус төслийн санааг залуус гаргажээ.

. “MAGIC BOX” нь гэр хороолол болон хѳдѳѳ орон нутгийн хүүхдүүдэд зориулсан, дотроо номын сан, номын худалдаа, кофе шоп, 25 орчим хүүхдүүдэд сургалт явуулах боломжтой зѳѳврийн контейнер байгууламж юм. Загвар болгон бүтээсэн “Magic Box”-оо тендер зарлан аль нэгэн хѳдѳѳгийн сумд байрлуулах зорилготой юм байна.

Сонирхсон аймаг сум, дүүргийн ирүүлсэн материалыг “Magic Box” багийн гишүүд хэлэлцээд сонгон шалгаруулах ба тендерт шалгарсан эхний сум, орон нутагт “Сүхбаатарын талбай” дээр байрлуулсан байгууламжаа үнэгүй бэлэглэхээр болжээ.

Өнөөдрийн байдлаар шаардлага хангасан хоёр шалгаруулалтын материал ирсэн байна. Тус тѳслийг дэмжиж анхны контейнертэй танилцахын зэрэгцээ хүүхэд залууст хэрэгтэй ном, сурах бичгийг хандивлахыг уриалж байна гэв.

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх